ОБХ-ийн гал сөнөөгчид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

ОБХ-ийн гал сөнөөгчид сургалтад хамрагдав

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013:10:16

– Сүхбаатар сумын нутагт гарсан 3 удаагийн хээрийн түймэр 369,180 га газрыг хамарч 20 гаруй айлын өвөлжөө 7 өрхийн 5 айл, 65 бог бод мал шатаж ихээхэн хэмжээний хохирол учирчээ. Хөдөөгийн 2 багийн газар нутаг шатсан учраас өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

– 10-р сарын 16-ны өдөр “Дэлхийн хүнсний өдөр” тохиож байна. Энэ өдрийг “Хүний эрүүл мэнд хүнсний тогтолцооноос хамаарна” уриан дор тэмдэглэнэ. Хүнсний өдрийн хүрээнд хүнсний баталгаат байдал, хүнсний аюулгүй байдал дэд хөтөлбөрийг батлах зорилгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Мөн АХА тэмцээн зохиохоос гадна, аюулгүй эрүүл хүнс хэрэглэх талаар мэргэжлийн байгууллагууд иргэдэд сургалт явуулж зөвлөмж өгнө.

– ОБХ-ийн гал сөнөөгчид, аврах бүлгийнхэн багаж зэвсэглэмжийнхээ хүчин чадлыг шалгаж дадлага сургуулилтыг сургалтын цамхагт хийлээ. Өндөр барилга объектод гарсан галыг унтраах, аврагчдыг буулгах ажиллагааг хийж үзүүлсэн юм.

– “Петровис Ник” шатахуун түгээх 3-р станц шинэ дэвшилтэт технологын нано 92 бензин, дизиль түлшээр автомашины жолооч нартаа үйлчилж эхэлээ. Шинэ шатахуун нь агаарын бохирдлыг бууруулах, шатахууныг хэмнэх давуу талтай юм байна.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж