Отгон Төрийн нарийн америк школь барина

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Отгон Төрийн нарийн америк школь барина

Шинэчлэлийн Засгийн газар 16 яамтай. Яамдын харьяанд багтах агентлаг, газруудыг нэг гараар удирдахад салбар хариуцсан сайдаас гадна Төрийн нарийн бичгийн даргын ур ухаан, хурд, хүч хэрэгтэй. Тэгвэл тэрхүү эрч хүчийг үзүүлж ажлаа гартаа оруулж чадсан эрхэм бол Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга гэнэ.

Отгон Төрийн нарийн гэх тодотголыг зүүх болсоор багагүй хугацааг үдэж байгаа тэрээр олон нийтийн дунд хамгийн их хар төрүүлж, хэл ам таталдаг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг ил тод болгохоор шийдсэн байна. Хэрвээ та  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Хөдөлмөрийн яамны вэб сайтад ороход л нээлттэй байх гэнэ. Америкт боловсрол эзэмшсэн түүний хувьд их мөнгө эргэлддэг санг олон нийтэд нэлттэй байлгах нь хамгийн чухал хэмээн үзсэн бололтой. Бусад яамд ч энэ жишгээр ажиллаж тэр олон сангуудынхаа үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгоосой доо. Тэр цагт хар хор арилж, татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаад байгааг иргэн бүр мэдэх боломж бүрдэнэ шүү.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж