Мөнгө тараасан хэргийн шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Мөнгө тараасан хэргийн шүүх хурал хойшилжээ

Өнгөрөгч оны орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ нарын зургаан хүнийг мөнгө тараасан хэргээр шалгасан. Тэднийг гэм буруутэй эсэхийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан ч дахин хойшиллоо.  Энэ хэргийн шүүх хурал аравдугаар сарын  8-ны өдөр болох  байсан ч  өмгөөлөгч нэмж авах үндэслэлээр  хойшилсон. Тэгвэл энэ удаад мөн ирэх даваа гариг хүртэл буюу аравдугаар сарын 21 хүртэл хойшлуулсан байна.

Нэр дурдсан хүмүүсийг гурван сая гаруй төгрөгийг 50, 50 мянгаар тараасан   гэж буруутгаж буй. Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрхүмүүс хөлссөн мөнгө тараалгасан хэмээн мэдэгдэж байгаа. МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ нарын зургаан хүн мөнгө тараалгасан гэгдээд буй УИХ-ын гишүүн З. Баянсэлэнгэ нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг өмнө тавьж байсан юм. 

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж