
Өнгөрсөн баасан гаригт “АПУ” компанийн үйлдвэрийн нээлтэд Монголын улс төр, урлаг соёл, бизнесийн томчууд ирсэн. Тэр дунд мисс, топ моделиуд зочдын харцыг булааж байсан. Тэр дундаа топ модель Д.Пүрэвсүрэн хамгийн эелдэг нүүрэмгий нь байв. Гэрэл зурагчид ирсэн зочдын зургийг авахад хүмүүс зугтаж, нуугдаж байсан бол Пүүжээ харин ч нэг сурсан хүн шиг “Хүлээж байгаарай” хэмээн хэлж поз аван зогсч зургаа татуулж байлаа. Аргагүй л топ модель гэсэндээ өөр байсан. Тэр энэ үдэш хар, саарал, ягаан өнгийг хослуулсан мини даашинз өмссөн байсан бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй нь харагдаж байв.


М.Анир