
Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа “X-Games Mongolia-2013” уралдаанд оролцогчид насны хязгааргүй бөгөөд skateboarding–тавцантай тэшүүр, skating- тэшүүр, trail- моторт дугуй, bike– тавцантай дугуй гэсэн 4 төрөлд хурд, хүчээ сорих боломжтой.
Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Фрутта актив”, “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.