Протоколд гарын үсэг зурахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Протоколд гарын үсэг зурахыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Өнөөдөр 9.00 цагт Төрийн ордонд хуралдах байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлоод байсан юм. Тэгвэл өнөөдөр 14.30 цагт тус байнгын хороо хуралдаж,  Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”-д гарын үсэг зурах тухай асуудлыг зөвшилцлөө.

Хуралдаанаар дээрхи асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт, тодруулга хийсэнгүйгээр хуралдаан өндөрлөсөн байна.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь протоколд гарын үсэг зурахыг дэмжсэн байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж