Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын төслийн ажлын хэсэг УИХ-ын чуулганы хуралдаанд дүнгээ танилцуулах юм байна.  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны удирдлагууд танилцуулсан билээ.

Энэхүү тогтоолын төслийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, гишүүдэд Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Л.Энх-Амгалан нар ажиллаж байгаа юм байна. Мөн ажлын хэсэг Монголбанкны 2013 онд баримтлан хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг нягтлан хэлэлцэж, Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүргээ энэ онд зохих төвшинд биелүүлээгүй, төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын ханшийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн МАН-ын ажлын хэсэг үзсэн байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж