Иргэдийг сонсох утас нээлттэй байна | News.MN

Иргэдийг сонсох утас нээлттэй байна

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Иргэдийг сонсох утас нээлттэй байна

70530001 мэдээлж байна
Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд иргэний дуу хоолой чухал бөгөөд Өмнөговь аймагт Олон нийттэй харилцах алба-Иргэдээ сонсох утас 70530001 утас 2013 оны 03 сараас эхлэн аймгийн хэмжээнд иргэдийн санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 220 гаруй дуудлага ирсэнээс зарим саналаас товчлон хүргэж байна.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхай хөгжиж буй Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдаар нүүрсний машинууд шороон замаар нүүрс зөөж байгаагаас болоод замын ойр хавьд байдаг малчин айлуудад хүндрэлтэй байгааг иргэд шүүмжилсэн байна. 

Аймгийн төвийн гэр хорооллуудад гахай тэжээж ойр хавьд байдаг айлуудадын тав тухтай байдалд сөргөөр нөлөөлж байгаа тухай санал ирүүлсэн бөгөөд Хотын захирагчийн албанд гомдлыг хүргүүлж арга хэмжээ авсан байна.

29-р байрны оршин суугчид байрны хана, тааз, агааржуулалтын талаар ГХБХБГ-т санал гомдол хүргүүлсэн.

“Энержи ресурс” ХХК-ийн нүүрс тээвэрлэдэг засмал зам дагуу 45-р зогсоол дээр гуанз ажиллуулдаг зарим иргэд Баян-Овоо суманд татвараа төлдөг ч  Засаг дарга, цагдаа нар ирж хөөдөг талаар тэнд ажилладаг иргэд гомдол ирүүлсэн байна. Энэхүү ирүүлсэн иргэдийн гомдолд Баян-Овоо сумын Засаг дарга “энэ 45-р зогсоол нь зөвхөн жолооч нарын амарч өнгөрөх зогсоол бөгөөд гуанз ажиллуулж байсан ч архи зарах, агсам согтууралт их, хог цаас нь дийлдэхгүй байгаагаас үүдээд энэхүү иргэдийг ажиллуулахгүй болсон” тухай тайлбарыг хүргэжээ.  

С.НОМИН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bulgaa 2013-10-16 202.55.191.35

Tsogttsetsii sumin surguulin zahiral geh Ulamjargal ereeni ganzaga zooj baga tsalintai bagsh ajiltanda alban shahaltar damalj avahgui negniig eldveer daramtaldag buduuleg negen suragtai.Olni ug ortoi dogoo….Aimgiin zasag darga anhaaralda avmaar sanagdla………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж