Сайд Д. Ганхуяг Элчин сайдуудтай уулзлаа | News.MN

Сайд Д. Ганхуяг Элчин сайдуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Сайд Д. Ганхуяг Элчин сайдуудтай уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Хятадаас Монгол Улсыг хамаардаг Европын холбооны улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Европын холбооны 25 улсын Элчин сайд нар оролцов.  

Д.Ганхуяг сайд энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамнаас бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлд хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.  УИХ-аас саяхан баталсан ”Хөрөнгө оруулалтын тухай хууль”,  УИХ-аар  хэлэлцэгдэж буй “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”, “Газрын тосны тухай хуулийн төсөл”,  “Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хууль” зэрэг төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Европын холбооны улсуудын Элчин сайд нар манай улстай хөрөнгө оруулалт, томоохон төслийн худалдан авалт, геологи, уул уурхайн салбар, түүнчлэн нөхөн сэргээлт, уурхайн хаалтын чиглэлүүдэд Европын стандарт, шинэ технологийг   нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Мөн Элчин сайд нар Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд шинээр батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль” нь хөрөнгө оруулагчдыг татах чухал алхам болж байгаа талаар саналаа илэрхийлж байлаа.   

ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

songogch 2013-10-16 203.91.119.90

D.Gankhuyag saidad amjilt husiye. Hariutslagatai, il tod uul uurkhaig bii bolgoj Mongol ornoo hugjuulekh tom alkhamiig tavij chadakh noyon nuruutai shudarga, chadvarlag hun gej itgej baina

Avatar

irgen 2013-10-16 103.9.89.82

Gankhuyag said ovoo yum hiigeed baigaa shuu. Chadvartai hun shig bgaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж