МАН-ын маргааш буюу М.Энхболд + Ж.Мөнхбат | News.MN

МАН-ын маргааш буюу М.Энхболд + Ж.Мөнхбат

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

МАН-ын маргааш буюу М.Энхболд + Ж.Мөнхбат

МАН-ын хэд дэх нь ч юм бэ, мэдэхгүй Их хурлыг Монголын олон нийт ихэд сонирхон ажиглаж байх шиг байна. Хэвлэл мэдээллийнхэн бүр илүүтэй анхаарлаа хандуулж, элдэв таамаг өрнүүлэх болов. Энэ бол МАН Монголын улс төрд байр сууриа алдаагүйн, МАН-аас бодит үйл ажиллагааг нэхэж, үгүйлж байгаагийн шинж. Нөгөө талаас нь харвал АН-ын байр суурь, байгаа байдал нийт олны дийлэнхийн горь найдлагыг алдан, итгэл эвдэх тийшээ хандаж, тэр үүссэн орон зайгаас тулгуур хөшүүрэг, шаардлага шахалт эрэн хайж байгаагийн тэмдэг. Бүр цаашлуулаад харвал АН, МАН хоёр Монголын хамгийн том хоёр нам, тэдний бодлого, зорилт, үйл ажиллагаанаас Монгол хамаарч байгаагийн илрэл.

МАН-ын Их хурлаас дүрмийн шинэчлэлт, хөгжлийн хөтөлбөр мэтийн том зорилтыг нь яг үнэндээ бол хэн ч тоож харахгүй байна. Олон нийтийн хувьд шүү дээ. Харин намын идэвхтэй гишүүд, энэ намын ирээдүйд сэтгэл зовнисон жирийн дэмжигчид, Монголын улс төр, намуудын төлөвшилд сэтгэл зовнисон хүмүүсийн хувьд бүх асуудлыг нэн анхааралтай дурандаж, тольдож суугаа байж таарна.

Бодит хавтгай дээрээс харах юм бол энэ намаас утаа уугисан цучил л үзэгдэж байгаа. Том том гэх хэрнээ яасан ч хэврэг амьтан байсан юм. Ялагдсаныхаа дараа яасан ч амархан эвдэрч, бутарч байх юм. Буурь сахиж үлдсэнийхээ дараа үнс нурам ямар их цацалж байнав дээ. Чухам тийм ч учраас буурь суурьтай, буцаж харах нүдтэй байгаасай гэсэндээ хүмүүс энэ Их хурал руу сэтгэл бэлчээж байгаа биз ээ.

Тэгэхдээ дийлэнх нь Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох талаар л сонжиж байгаа. Зарим хэвлэл “ноёныхоо бөх”- ийг илт балиашиглаж, элдэв цаасан малгай өмсүүлсэн харагдсан. Энэ удаа арай бодит өнцг өөс харах гээд оролдоод үзье. Бидэнд ямар нэг “ноёны бөх”-ийн малгайг барих шаардлага байхгүй учраас зүгээр л нэг таамаг, гэхдээ асуудалд хөндлөнгийн хэрнээ, олон нийтийн хүсэл сонирхлыг илүүтэй илэрхийлсэн, арай эрүүл байр суурь харагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ намын ирээдүй маргаашид юу чухал байна вэ. Унаж шороодсон, өөрөө уначихсан хэрнээ өрөөлөөс бурууг хайх гэж оролдсон, тэр нь явсаар хагарал талцал болж хувирсан, итгэл найдварынх нь эрч суларсан энэ цаг үед тэдэнд юу хэрэгтэй вэ.

Юуны өмнө ИТГЭЛЦЭЛ-ийг залах хэрэгтэй болж. Тэрний хүн, энэний хүн, эсвэл тэр фракц, энэ бүлэглэл гэх буюу хөгшид залуус, хууччуул шинэчүүл гэх мэтээр угсаа гарваль, өнгө будгаараа ялгарах хандлага МАН-д нэн хүчтэй болсон. Тэр ч бүү хэл өнөөдрөө гишгэн дөрөөлж, маргаашид дөтлөх гэсэн арилжааг эрхэм зорилгоо болгогсод жагсаалын эхний эгнээнд олноороо буй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Б.БатЭрдэнийн төлөө чин сэтгэл барин зүтгэсэн хүн Намын дарга Ө.Энхтүвшин, түүний хамтран зүтгэгч нэг хоёр хүнээс хэтрээгүй нь үүний баталгаа. Өнгөн дээрээ өчнөөн зүтгэж буй дүр эсгээд цаашаа харахаараа өөрийг шивнэгч, эсвэл элдэв барьцаа, дохио зангаанаас дальдчиж суугаа хүн энэ үеэр ямар олон байгаа нь хэн бүхэнд нэн тодорхой анзаарагдаж байсан шүү. Тэр хэрээр хуваагдал, үл итгэлцэл улам гүнзгийрч байгаа нь хэний ч мэдээжийн асуудал. Тиймээс эвдэрснээ эвлүүлэх, бутарснаа цуглуулах, тэр хэрээр итгэлцлийг зангидах зорилго эн тэргүүнийх байж таарна.

ИДЭВХТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
энэ намд илэрхий дутаж байгаа. МАН бол том нам. Том нам хэрвээ сөрөг хүчин болсон бол том л сөрөг хүчин байх ёстой. 2012 оны сонгуулиас хойш бодит сөрөг хүчний байр суурь огт харагдсангүй. Төрийн алба сульдсан сульдаагүй, эрх баригчид хууль зөрчсөн зөрчөөгүй, эдийн засаг хямарсан хямраагүй гэх мэтийн гоншигнол нь үр дүнд хүрэхгүйгээр барахгүй, харин ч эрх баригчдын эрдүү бардуу занг улам лавшруулав. УИХ дахь гишүүд нь Байнгын хороонд суудалг үй, тойрогтоо баараггүй олонхийн санал авсан гиш үүд нь парламентад сандалгүй, улс төрийн наймааны зах зээл дээр ямагт хулхидуулагч, тэр ч бүү хэл тангараг өргөсөн гишүүд нь сугарч мултрахын чагтан дээр дэнжигнэх тоолонд тэдний арчаагүй төрх улам тодорч байгаа. Сөрөг хүчин өрсөлдөгчөө унагахгүй юмаа гэхэд нуман тулгуурт оруулах, нэг биш нэлээд хэдэн оноо цуглуулахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэр хэрээр намын нэр, нөлөө өсөн бэхэждэг. Өнөөдрийг хүртэлх МАН-ын үйл ажиллагаа эсрэгээрээ, өөрсдөө нуман тулгуураас гарахын төлөө зүтгэж буй дүрийг нийгэмд хэвш үүлснийг үгүй гэх хүн олон гарахгүй биз ээ.

ИРЭЭДҮЙ гэж харагдах юм тэдэнд алга. “Юм ээлжтэй” гэдэгт найдах, эсвэл АН-ын өөрийг өө үгүй хийсэн үйлдэлд алгаа үрчихээс өөр сонголт тэдэнд үлдээгүй юм шиг хөлдүү царайлах нь Махкомбинатын хашаан дотор орсон малаас юуны ялгаа. 2012 оны сонгуулийн ялагдал тэдэнд нэг талаас том боломж байсан. Гэрээ, хирээ цэвэрлэх, хуучирснаа хог дээр хаяад, шинэ өглөө рүү зорих, алдаагаа засах, авлига, албан тушаалд шунасан идээ бээрээ шахах ерөндөг бүтээх түүхэн цаг үе тохиосныг тэд огтхон ч ашиглаж чадахгүй байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнээд харвал үлдэж буй хугацаанд энэхүү гурван “И”-г ухамсарлан ойлгож, хэрэгжүүлж чадах буюу хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой удирдлагын цөмийг бүрдүүлэх нь л чухал байж таарах нь. Намын дарга, Намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр нь яригдаж буй эрхмүүдийг гурван “И”- гийн хавтгай дээр тавиад үзье л дээ.

Дарга нь хамгаалагч

МАН-ын даргад М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж нар үзэх бололтой. С.Бямбацогт, Ж.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын нэр тодорхой явцуу хүрээнд яригдаж буй ч эхний хоёр эрхэм энэ албан тушаалыг эцсийн зорилгоо болгохгүй л болов уу. С.Бямбацогт МАН-ын ирээдүйтэй, эрүүл саруул залуу мөн ч, цаг биш гэдгийг ухаарахтайгаа. Ж.Энхбаяр энэ амбийцаараа дөрөөлөөд дараагийн гишг үүр рүү авирахыг санаархаж байж магадгүй. Тэр гишгүүр нь үсрээд л 2016 онд нэр дэвших, эсвэл Удирдах зөвлөлийн гишүүн байх зорилго биз ээ. У.Хүрэлсүхэд одоохондоо ийм дэвжээнд хүч үзэх бэлтгэл ч байхгүй, совесть ч байхгүй нь ойлгомжтой.

Тэгэхээр хоёр Энхболд дээр Цэндийн Нямдорж нэмэгдээд гараанд гарах биз. Ц.Нямдорж хашир хүн. Гэнэ алдаж фальс старт хийхгүйгээ мэдэж байгаа. Намын даргын суудалд хүрэх хэмжээний санал авахгүйгээ ч тооцож суугаа. Тэгэхээр тэр нэрээ татах нь тодорхой. Гэхдээ татаж авах хүртлээ элдэв л мэх хийх биз. Тэр нь нэг их хортой биш, магадгүй М.Энхболдыг түлхэх хэмжээнд л эргэлдэх буй за.

Н.Энхболдын хувьд боломжийн нэр дэвшигч. Ард нь С.Баяр, Сү.Батболдын дэмжлэг байгаа. С.Баяр дотнын нөхрөө “Үзээд алд” гэж зоригжуулсан сурагтай. Гэхдээ энэ бол “Чи болно” гэсэн үг биш. Сү.Батболдын дэмжлэгийн цаад түлхүүр Цогтбаатарыгаа генсек болгох давхар нүүдэл байж мэднэ. Угтаа МАН-ын дарга гэдэг бол УИХ-ын дэд даргын албан тушаал биш. Тэгж яривал УИХ-ын дарга болохоос Намын дарга болох нь хамааг үй хэцүү. Боловсрол мэдлэг, туршлага чадвар, аядуу зөөлөн, аятайхан дүр төрхөөрөө Нямаагийн Энхболд дажгүй л харагдах байх. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын алба нь ах намын арчаагүй байдлын толинд туссан бодит дүр зураг мөн үү гэвэл мөн л байж таарах гээд байна.

Бүлгийн хурал дээр юу ярьснаа сэтгүүлчдэд бүдэг бадаг байдлаар мэдээлдэг, бүүрэлхүүлж дарлуулах хувь заяатайгаа эвлэрсэн шиг өнгө төрх өнөөгийн МАН-ын даргад лав зохихгүй. Итгэл алдралт улам лавшрахаас өөр дүр зураг буухгүй байгааг эрхбиш Их хурлынх нь төлөөлөгчид анзаарах байлгүй.

Эцэст нь М.Энхболд үлдэж байна. Түүнтэй эн тэнцүү өрсөлдөх хүн өнөөхөндөө лав харагдахгүй байна. “Хотын фракц” хэмээх хамгийн том бүлэглэл түүнийг дэмжиж оролцоно гэдгийг мартаж болохгүй. Дээр дурдсан гурван “И”-д хамгийн тохиромжтой хүн бас тэр л байгааг бялдуучлал гэж мушгихгүй биз. М.Энхболд МАН-ын цорын ганц дарга байх одонд заяасан хүн биш байж болох ч яг өнөөдөртөө бол түүнээс өөр сонголт үнэндээ алга. Бусдад гэм хийдэггүй, тус үзүүлдэг нь түүний гол имиж. Дөлгөөн няхуур, уул үзээгүй хормой шуугаад байхгүй, албан тушаалыг авч өгч, улс төрийн тогоонд чанагдаж шарагдсаар хэрсүүжсэн, итгэл эвдээд байхааргүй ийм хүнд итгээд үзэхээс өөр хувилбар МАН-д лав үгүй л болов уу.

Тэр МАН-ыг цоо шинэ болгон угааж шинэчлээд, УИХ, Төрийн ордон дотор хэрүүл уруул хийгээд явахгүй ч мөнөөхөн эвдэрч бутарч, талцаж бутарсан хүмүүсээ цуглуулаад, эвтэйхэн эвлэр үүлчихэж чадахтайгаа. МАН-ын дарга болох хүнд өнөөдөр “хамгаалагч” буюу зохицуулагч гэмээр энэ шалгуур хамгийн чухал болоод байгаа билээ. М.Энхболд хуучныг шинэтэй нь, залуусыг хөгшч үүлтэй нь, болохгүйг болохтой нь нааж зүйж чадах чадвартай хүн. Нөгөө талаар түүнд бусдыг араасаа дагуулах, манлайлах чанар хангалттай бий.

Генсек нь довтлогч

Миеэ Энхболдод өрсөлдөгч бараг байхгүйтэй адилын нөгөө талд Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө эн тэнцүү хурд, хүчтэй хэд хэдэн кандидат өрсөлдөж таарах нь. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, нэгэн цагт нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж явсан Т.Гантулга, Б.Энхмандах нар энэ сунгаанд өрсөлдөх бололтой. Гэхдээ барианы зурхайд дөхөж очих нь эхний гурав.
Т.Гантулгын хувьд “Онц их хурлын төлөө” ч бил үү дээ, нэгэн жигүүр байгуулж, түүнийхээ шанд байх, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд хэдэн жил суусан. Тун саяхан Намынхаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын суудалд “орлон гүйцэтгэгч”-ээр хэдэн сар болоод жинхэлж чадалгүй, сэтгүүлч М.Оюунчимэгт ялагдан, суудлаа орхисон намтартай. Хүнийхээ хувьд ажилсаг, нээлттэй, шударга, зүтгэлтэй, дажгүй залуу байж мэдэх. Гэхдээ нэн шинэхэн намтар нь, басхүү дэмжигчдийн хүрээлэл явцуу нь түүний уралдааны замд саад болох болов уу. Т.Гантулга үүнийгээ мэдэрч байгаа. Тэгэхээр түүний нэрээ дэвшүүлэх хувилбар ердөө л дараагийн алхмынх нь эхлэл болов уу даа.

Б.Энхмандах бол хуучны, Н.Энхбаярын засаглалын үеийн хүн. Бие даан нэр дэвшүүлэх тухай түүний мэдэгдэл хуучин даргаасаа авсан заавар нь гэх мэдээлэл чих дэлсэв. МАХН зүгийнхэн МАНын Их хурлыг зүгээр л нэг ажиглаад сууж байгаа гэвэл үнэнээс хол зөрнө. Тэр тусмаа Н.Энхбаяр Сөүлд эм ууж, дусал залгуулсан шигээ хэвтэж байгаа гэвэл гэнэхэн төсөөлөл болно. Тэр юуг эс хийж, ямрыг эс үзсэн билээ. Тэгэхээр МАНын гиш үүн биш, гишүүнчлэлээ сэргээгээд үзэж тарахаар амласан Б.Энхмандахын мэдэгдлийг МАН доторх уралдаанаас арай ангид авч үзэх нь зүйд нийцнэ.

Барианд орон ортлоо үзэж тарах хүмүүс бол Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат мөн. М.Энхболд намын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулахаар нэг хүний нэрийг барьж орж ирж, хүндээ хөнгөнөөс өгөхгүй л болов уу. МАН-ын дүрмээр бол Их хурлаас намын дарга нь сонгогдож, Бага хурлаас Генсек нь тодордог. Тэгэхээр мань хүн дээрх гурвын нэрийг хамтад нь дэвшүүлэх нь тодорхой. Тэднээс хэн хамгийн их дэмжлэг хүлээх магадлалтай вэ? Энэ асуултад “Үнэн” сониноор овоглодог Ж.Мөнхбат арай илүү шаанстай гэсэн гаргалгаа гарч ирж байна. Түүний давуу тал юу вэ?

Юуны өмнө тэр залуусын төлөөлөл. Сүүлийн хэдэн жилд МАН доторх залуусын амбийц бодит хүчин болсон. Эхлээд тэд алба тушаалын төлөө уралдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан бол цөөнгүй нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр туршлагажин хэрсүүжиж, юунд тэмүүлж байгаагаа ухамсарлаж, улс төрийн зорилтоо, ирээдүйгээ эрүүлээр харж чаддаг болсон байна. Хүссэн хүсээгүй энэ намд залуусын суудал засагдсан. Хэрвээ залуусаа дэмжихгүй бол нуруугаа үүрээд явчих эрх, эрхэмсэглэл тэдэнд бий болсныг анзаарахг үй өнгөрвөл алдас болно. Намын жирийн гишүүнээс намын төв аппаратын улс төрийн ажилтан, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, намын төв хэвлэл “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, Намын нарийн бичгийн дарга болсон Ж.Мөнхбатын зам энэ намын ирээдүй болсон цөөхөн залуусын дүр төрх.

НАМЗХ, “Зүүний хүчний холбоо” зэрэг залуусын байгууллага түүний ард жагсаж байгаа. Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд дагалдан явж, уулзалт цуглааныг нь удирдан хөт өлсөн нь түүнийг бүх аймагт таниулсан. Тэр хэрээр хөдөөнөөс сонгогдсон төлөөлөгчид түүнийг дэмжиж таарна. Түүн дээр олон аймагт НАМЗХны гишүүд, Ж.Мөнхбатын үеийнхэн Намын дарга болсныг тооцох хэрэгтэй.

Намын дарга М.Энхболдтой зэрэгцүүлээд харвал хэн зохимжтой харагдах вэ гэдгийг ч бодох л ёстой байх. Эвийг эрхэмлэж, эвлэрлийг зангидах намын даргын баруун гарт гараад жагсчих, олны хоолой дээр тээглээд байгаа үг, бухимдлыг дориухан илэрхийлчих, “довтлогч” төрхийн генсек байх нь илүү л аятайхан харагдаж таарна. Шударга, цэцэн цэлмэг, элдэв барьцаанд ороогүй, хэн нэгнээс үл хамаарах, намын ажилд нухлуулсан гэх мэт зайлшгүй шаардлагатай шалгуурын хувьд тэр бусад өрсөлдөгчдөөсөө илт илүү байгаа.

Мөнөөх ИТГЭЛЦЭЛ-ИДЭВХ-ИРЭЭДҮЙ гурвын уулзварыг нэгтгээд харвал хөзөр түүний гарт байгаа нь тодорхой. Гэхдээ Ж.Мөнхбат өөрөө хүсэж байгаа эсэхээс их зүйл хамаарна. МАН залуусаа дэмжиж байгаа нэрээр нэгийг нь бог буудай ачих бод болгохоор түлхэж, нөгөөг нь золигт гаргах мэт татаад суулгачихдаг мэхэндээ сүрхий гаршиж байгаа болохоор юу болохыг мэдэх арга алга.

Д.Цогтбаатарыг Сү.Батболд балиашиглаж байгаа байх. Боловсролтой, сайн залуу. Намын ажлын туршлага бага. Голдуу улс төрийн болон дипломат албанд зүтгэсэн байх. Гэхдээ тогтвортой ажиллаж чадаагүй. “Дипломат намын даргатай байлаа. Дипломат генсектэй болж үзлээ. Нам нэг их өөдөлсөнгүй” гэх дүгнэлт МАН дотор байгаа юм билээ. Генсекийн ажил дипломатынхыг бодвол илүү прагматик. Шуурхай, ажил хэрэгч, хүчтэй, ачаа даах чадвартай байх ёстой гэвэл тэр хамгийн сайн нь болж харагдахгүй л байгаа юм. Нэг тийм дотогшоо имижтэй хүнд энэ албан тушаал жаахан зохимж муутай л болов уу. У.Хүрэлсүхтэй харьцуулаад харвал Ж.Мөнхбат нь дөхүү, Д.Цогтбаатар нь сулбагар харагдана. Олны өмнө гараад үг хэлэхэд хэний үг бусдын чихэнд илүү наалдах вэ гэдэг талаас нь харсан ч Д.Цогтбаатар дутуу мэт. Нөгөө талаар тэр олон нийтэд, тэр тусмаа намын хамт олондоо нэг их танигдаагүй болов уу.

Ж.Сүхбаатарыг бол УИХ-ын гишүүн байсан гэдгээр нь хүмүүс илүү таних байх. Гэхдээ түүний ард хэн байх нь тодорхой бус. Н.Энхбаяр эзэнтэй сонин, телевиз илт балиашиглаад байгаагийн учрыг таахад бэрх. Дарханыхан нутгийн хүүгээ дэмжиж таарна. Ө.Энхтүвшин, С.Бямбацогт нар дээлийнх нь захыг мушгих магадлалтай ч тэдний хүчээр олонхийн саналыг авах хувилбар тун бага. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд намынхаа орон нутгийг хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан ч хөдөөгийнхөнтэйгээ нэг их дотносож чадаагүй юм билээ. Тэгэхээр хөл муутай гэсэн үг.

МАН-ын айсуй хурлаас хамгийн их хүлээлттэй буй удирдлагаа сонгох асуудлын эргэн тойрныг тандахад ийм байна. МАН иймэрхүү зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх үед савлагаа багатай, нэг хоёр зангилаатай л орж ирдэг нам. Хэн нь хэнийгээ аль хэр зангидсанаас их зүйл хамаарах биз. Гэхдээ энэ их хурлаас тус намын ирээд үйн хувь заяа маш их хамаарах учраас илүү нухацтай хандах биз ээ.

Б.БЯМБА

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

109 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Batmonkh 2013-10-16 66.181.161.54

Төрийн алба,төрийн өмчит компани,төслүүдэд чихсэн мөнгө хусдаг нутаг орны нэр баастсан хэдэн хулгайч аа татаж аваач! Ж.Мөнхбат аа!

Avatar

ДОВДОН 2013-10-16 103.26.194.115

Дэлхийн хаана ч КОММУНИСТ НАМ сөнөж мөхөх цорын ганцхан хувь зохиолтой гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон, мөхөж ч байна…Хувь зохиол, зураас тавилан, жам ёсоороо амьсгал хурааж “нөгөө ертөнцөд” очих цаг нь нэгэнт болсон КОММУНИСТ НАМ-МАН-д юуны чинь дарга даамал вэ??? МАН=МАНгаст одоо орчин цагийн ямарч эм тариа, эмчилгээ сувилгаа огтхон ч нэмэргүй болсоон, хөөрхий….. Харин маань мэгзэм уншуулж, “хойдохыг” нь сайн хийлгэж, аль болох олон тооны авилгачдаар нь тугийг нь олигтойхон тахиваас “хойд төрөлд” нь өлзийтэй байж мэднэ… Ум…Ма…Ни…Бад…Ми…Хум…

Avatar

Bat 2013-10-16 202.131.235.68

MAN aas buh hun hulgana shig zugtaj bga shde

Avatar

BOLOR 2013-10-16 202.131.235.68

Darga soliod ch ene NAM sehehguiee

Avatar

Tyua 2013-10-16 202.131.235.68

ENE SOLIR GAZRIIN NAIMAACHIN ENHBOLDOS OOR HUN ALGA UU UNEHER SONOJ BGA NAM SHVV HOORHII

Avatar

Зочин 2013-10-16 202.170.69.196

Юм үзэж нүд тайлсан гэдгээрээ Энхмандах нь генсекд тохирно доо.

Avatar

Зочин 2013-10-16 202.170.69.196

М. Энхболдоос өөр хэн ч байхгүй нь тодорхой доо,тодорхой доо.Намын даргад бол.

Avatar

hooe 2013-10-16 202.179.11.162

AN iinhaaan. Ta nar busdiig heregt ***** or za. Uhtelee aigaad eldev yum ereechij suuhaar ajlaa hiigeech ee. Omdgui baij ovdog tsoorhoig shoolov gedeg shig he he

Avatar

ардын хүү 2013-10-16 202.179.20.237

яаж ч бөөлөөд, ямар ч ном уншиж гүрэм дором хийгээд энэ нам сэхэхээсээ өнгөрсөн гэдгийг одоо ойлгомоор юм. хуучны үгээр бол аль 1990 онд по нь явчихсан, хүнээр бол үхсэн хүн гэсэн үг. анхнаасаа энэ нам монголчуудын монгол нам байгаагүй. оросуудын зохион байгуулсан тоглоом дал шахам жил үргэлжлээд хорь гаран жилийн өмнө конец болсон юм шүү дээ. гэтэл бид үхсэн хүнээ оршуулчихаж чадахгүй дахин амилж биднийгээ харж үзэхийг горьдоод л. ийм мунхаглал гэж байж болох уу. коммунист нам гэдэг бол социалдемократ намын хэт зүүн талын экстремист жигүүр. харин социалдеиократ нам гэдэг бол капитализм аж үйлдвэр хөгжсөн орны ажилчин ангийн нам. 1920 онд монголд ажилчин хүн байсан л даа. гэхдээ анги болтлоо олшроод, үйлдвэрчний эвлэл мэвлэлээ байгуулаад тэгээд социалдемократ үзэл суртлыг ойлгоод тэгээд нам болж зохион байгуулалтад ороод байсан юм ердөө байхгүй. тэгэх боломж ч байхгүй. 1921 оны хавар Оросын Троицкосавскт хуралдсан гэдэг МАН-ыг байгуулах анхны хуралд оролцсон гуч гаран хүн дотор монгол хүн ердөө гурав байна уу дөрөв л байсан гэдэг. одоо хэдүүлээ нэг юмыг ойлгоё. тоглоом тоотой нь дээр. үхсэн хүнийг амьд гэж харах аа больцгооё. аа.

Avatar

ЗӨВ ЗҮЙТЭЙ 2013-10-16 103.26.194.17

Ц.НЯМКА АХЫГ НАМЫН ДАРГААР,НАРИЙНААР МИСС САРАНГЭРЭЛ,ЁС ЗҮЙГЭЭР НОМТОЙБАЯР,ГАДААД ХАРИЛЦАА СОДБИЛЭГ,БИЕ ХАМГААЛАГЧААР 2 АВАРГА ,ТУРШУУЛААР АРВИН ,СПОНСОРООР ЭНХ АМГАЛАН ТЭГЖ БАЙТАЛ БОЛООД ЯВЧИХНА ДАА.

Avatar

МАНгаруудад 2013-10-16 103.29.144.82

Та нар олон нийтийн сэтгэл зүйг судалдаг юмуу. Сэтгэгдлээс их л зүйл харж болохоор байна даа. Дээрхи нийтлэлд нэг ч олигтой оновчтой нүүдэл алга даа. Зүгээр л ээлжит шоу. Ямар ч эрүүлжих шинэчлэгдэх үнэр алгаа СӨНӨМӨРҮҮДЕЕ, МАНГАРУУДАА. Юун МЭНГЭТ ХАР вэ бас

Avatar

Зочин 2013-10-16 202.179.14.39

МАН-ЫГ БУШУУХАН СӨНӨӨЁ ГЭВЭЛ ТЭР "ЗАВСАРЫН ҮЕИЙН" ЗАЛУУЧУУДЫГ НЬ УДИРДЛАГАД НЬ ТАВЬЧИХ ХЭРЭГТЭЙ, ТЭГВЭЛ ТЭР ХЭД НЬ УГААС ХУВИЙН АШИГ ХОНЖООНЫ ТӨЛӨӨ Л ЯВАА БОЛОХООР НАМЫГ НЯДЛААД ӨГНӨ. ХАРИН ЦААШ ХЭДЭН ЖИЛ БАЙЛГАЯ ГЭВЭЛ АХМАДУУДААС НЬ ДАРГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХДЭЭ МААНАГААС НЬ БИШ ШҮҮ.

Avatar

МЭДРЭМЖТЭЙ 2013-10-16 103.26.194.54

ЭНЭ 2 ИЙН ПАТИАРЫГ ДОНЖТОЙ САЙХАН ТАВЬЖ, МИЕЭГИЙН ХҮҮ БУХ АЛАГ НҮДЭЭ УЛААНААР ЭРГЭЛДҮҮЛЭЭД МУУ НУСГАЙ БАНЬДИЙН ТОЛГОЙГ ХАГА МӨРГӨХӨД ГОТОВ ,ЗАЙЛУУЛ НӨГӨӨ БАНЬД НЬ ХЭДЭН ХОРМЫН ДАРАА ЧАД ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ, БААДУУДСАН АХ НАР ЛУУ ГАА ХАРААД МУУХАН МУШИЙЖ БАЙГАА НЬ ҮХЛИЙН ӨМНӨХ АГШИН , ПАТИАРАА ГЭЖ , ТҮҮХ ӨГҮҮЛДЭГ ГЭЖ ҮНЭН ШҮҮ

Avatar

Зочин 2013-10-16 202.72.245.252

Заавал олонд танигдсан гэдгээр биш цоо шинэ үзэл бодолтой элдэв бохиртой хутгалдаагүй огт өөр хүнийг гаргахгүй бол МАН хэзээч жинхэнээрээ шинэчлэгдэж чадахгүй одоогийн нэр дэвшигчдээс харвал нөгөө л газрын наймаачин, шизотой яруу найрагч удирдлагатай нам гэсэн нэрнээс салахгүй

Avatar

Ичмээр юм Батбаатар... 2013-10-16 202.72.246.142

Энийг Мөнхбатын хүсэлтээр Өнөөдөр сонины мишка Батбаатар бичсэн. Мөнгөнд явчихаж. Уг нь ЗГ-ын хэвлэлийн албыг толгойлж байсан хүн улстөрд орох гээд гүйж байгаа бацааны мөнгөөр өөрийгөө үнэлэх гэж дээ … Тэр С.Баяр нтрийнхээ нэрийг бодохгүй л юм даа !!! Дандаа ингэж төлбөртэй юм бичдэг тэгээд хэдэн сэтгүүлчээ өглөө оройгүй загнаад л өөрөө нээх мундаг ч юм шиг үеэ өнгөрөөж байгаа хүн шүү дээ

Avatar

Gobiin zaluu 2013-10-16 202.179.13.155

Munkhbat ene namiin nariin bichig bolbol ene nam duusaa, Alban tushaaliin dur, heneerheldee abtsan hooson agaariin ambiits, Bi oyutnii bairnii darga baihaas medne, hol harj chadah zaluu bish onoo margaashaar heden oyutnii harmaa hoosolj yabsan nohor, bolobsrol gej bas hetsuu 1.2 shuleg bichseniig es tootsvol ene zaluud giiguulsen yum baihgui, harj l baiy daa

Avatar

Нэр цэвэр залуучууд 2013-10-16 202.180.220.72

Энэ яруу найрагч Мөнхбат мөн биздээ. Монголын Ардчилсан социалист залуу луйварчдийн холбоо /МАСЗХ/-ны сүүлчийн генсек байсан. Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт холбогдоод АНУ-д сурч байгаа гээд 1 жил ор сураггүй нуугдаж алга болоод атаман Хүрэлсүхийн нөлөөгөөр ялаас мултарсан нөхөр мөн биздээ. Түүний хажууд Цогт-Сүх-баатарууд мэдлэг боловсрол, чадвар дадлаараа хэд дахин илүү залуучууд шүү дээ.Ядахдаа Монголын Ардчилсан социалист залуу луйварчидтай нийлж хүн алаагүй, банк дээрэмдээгүй,ХЗХ нэрээр иргэдийн мөнгийг луйвардаагүй,төрийн албан хаагчдийн цалинг хувьдаа ашиглаж казино тоглоогүй нэр цэвэр залуучууд.

Avatar

Зочин 2013-10-16 103.26.194.60

sunujiustakh tal ruugaa l yawji baina daa

Avatar

Зочин 2013-10-16 202.179.22.238

Хулгайч нарын хэн нь ч байсан сөнөж л таарна. Сөнөөх ч болно .Энэ новшийн намыг тараах л үлдсээн. Өнөөдөр сонин ч ой гутмаар муухай юм бичдэг болж дээ.Захиалгаар шүү дээ. Батбаатараа

Avatar

зарчмын сан***** 2013-10-16 103.26.194.58

ээбээ үдэшлэг хөтлөөд, шүлэг уншсаар байгаад ямар их өндөрлөгт хүрсэн байна, чи юугаараа дутав гэж мөнхбатаа миний хүү,тэр индэр дээр нь үсэрч гараад хөдөөнөө бичсэн шүлгүүдээсээ сорчилж байгаад ямар чадахгүй гэх биш наад хэдийнхээ хэнгэрэгийг хагартал чангаар уншчих, араас нь баясаагаа урьж авчраад сайхан ая бариулчих, тэгэхэд чамайг дарга болгохгүй гээд яахийм , харин болчихсон хойноо болор цомд ахиж уралдахгүй гээд битгий цамнаад байгаарай лүд чинь

Avatar

zochin 2013-10-16 124.158.109.215

Gazriin naimaachin abilgachin aar aldarchisan M.Enkbold oor darga tabikh n zuitei shuu…

Avatar

ene ortoi ug shuu 2013-10-16 76.167.184.206

ЭНЭ МӨНХБАТ ГЭЖ ШҮЛЭГ БИЧЭЭД, ДУУЧИН БАЯСГАЛАНТАЙ ХӨТЛӨЛЦӨӨД ГҮЙГЭЭД БАЙСАН ХӨДӨӨНИЙ БАНЬД МӨН ҮҮ, ОДОО ИЙМЭРХҮҮ БАЦААНУУД АЛБАН ТУШААЛЫН ХОЙНООС ҮХЭН ХАТАН ГҮЙГЭЭД БАЙДАГ , ХЭДЭН ХӨГШИН БУРХИНУУД БААДУУГИЙ НЬ ЧАНГАЛААД , ХӨШИГНИЙ ЦААНААС ХАРААД ИНЭЭГЭЭД СУУГААД БАЙДАГ БЭЛЭН ҮНЭГҮЙ ХОШИН ШОГ ҮЗҮҮЛЧИХ ЮМ БАЙНА Л ДАА , ХӨӨРХИЙ ХҮРЛЭЭ , БООЁО , АМБИЙ ЭД НАР АЖИЛГҮЙ БОЛОХ ВИЙ ДЭЭ

Avatar

Ulamjlal Shinechlel hosloh estoi 2013-10-16 76.167.184.206

Намын дарга нь Н. Энхболд , дэд дарга нь М. Энхболд , ерөнхий н/ дарга Б. Энхмандах , нарийн бичгийн дарга нарт шинээр хүмүүс гаргаж ирвэл эрч орно шуу дээ жишээ нь – Д. Сумияабазар , Цогтбаатар , Их хурлаас хашир улс төрч Ц Нямдорж , Су. Батболд , Бадманямбуу Бат-эрдэнэ , Унэн сонинд улс төрийн гал тогоон-d олон жил нухлагдсан сэтгүүлч гишүүн асан Төрмандах , сэтгүүлч Х . Бурэнтогтох , за тэгээд эмэгтэйчүүд , ахмадуудын төлөөлөл байх естой болов уу ?

Avatar

аягүй сайхан самаар хийсэн ***** 2013-10-16 103.26.194.67

за , мэдлээ , дүнжингаравт тавтай морильё , за байз, гэвч надад наранхүү урилга өгөөгүй дээ, хог чинь

Avatar

haha 2013-10-16 202.70.45.237

Neg buruu tiishee Byamba setguulch bicheed baih yum. Enkhbayartai ene zeregtseh luivarchdyg demjeed bn daa.

Avatar

МӨН ҮҮ 2013-10-16 103.26.194.84

ЭНЭ МӨНХБАТ ГЭЖ ШҮЛЭГ БИЧЭЭД, ДУУЧИН БАЯСГАЛАНТАЙ ХӨТЛӨЛЦӨӨД ГҮЙГЭЭД БАЙСАН ХӨДӨӨНИЙ БАНЬД МӨН ҮҮ, ОДОО ИЙМЭРХҮҮ БАЦААНУУД АЛБАН ТУШААЛЫН ХОЙНООС ҮХЭН ХАТАН ГҮЙГЭЭД БАЙДАГ , ХЭДЭН ХӨГШИН БУРХИНУУД БААДУУГИЙ НЬ ЧАНГАЛААД , ХӨШИГНИЙ ЦААНААС ХАРААД ИНЭЭГЭЭД СУУГААД БАЙДАГ БЭЛЭН ҮНЭГҮЙ ХОШИН ШОГ ҮЗҮҮЛЧИХ ЮМ БАЙНА Л ДАА , ХӨӨРХИЙ ХҮРЛЭЭ , БООЁО , АМБИЙ ЭД НАР АЖИЛГҮЙ БОЛОХ ВИЙ ДЭЭ.

Avatar

bhutto 2013-10-16 202.70.46.201

Za za vor zakon-uud uzej tarjdee…

Avatar

Зочин 2013-10-16 112.72.13.77

Утаа эдийд ийм байдгуйсэн улсыг юу болгочих воо

Avatar

XXXMAN 2013-10-16 202.170.65.137

Энэ мөнгөний тулам болсон МАН, АН болон бусад намууд ер хэрэг байхгүй. Над шиг шуналгүй хүнийг "ХААН" болгочих. Тэгвэл яаж хөгжүүлдгийг харнаа та нар. Эхэн үедээ бүгдээрээ Автуусаар ажил гэртээ явна. Тэгээд тансаглахгүй хэсэг болно. Хүн бүр ажил хийнэ. Амар хялбар амьдарна гэж байхгүй болно. Тэгж байгаад сайжирна даа. Юун 570 унах бүгдийг нь хурааж гадагш нь зараад тэрүүгээр нь хогоо цэвэрлэнэ гэжүуагаа. Чангална даа та нарыг. ккк

Avatar

Зочин 2013-10-16 182.160.4.214

Сөнөж далд орвол таарна…

Avatar

Man 2013-10-16 182.160.34.169

ENE NAM UNGURCH BGAA UM BNAA. NER DEBSHIJ BGAA HUMUUS NE NUGUUL OLIGARHI, HULGAI, LUIBARUUDIIN GARUUD BUGDEEREE BJ BNAA. HURDAN UNAH TUSAMAA MGL-n ARD TUMEND GEREL GEGEE TUSAH UM DA.

Avatar

Зочин 2013-10-16 202.179.22.75

Энийг Мөнхбатыг хүсэлтээр Өнөөдөр сонины Батбаатар бичсэн. Мөнгөнд явчихаж. Уг нь ЗГ-ын хэвлэлийн албыг толгойлж байсан хүн улстөрд орох гээд гүйж байгаа бацааны мөнгөөр өөрийгөө үнэлэх гэж дээ … Тэр С.Баяр нтрийнхээ нэрийг бодохгүй л юм даа !!!

Avatar

k 2013-10-16 103.23.51.4

HOSHNOGO MUnkhbat hogiin gar da, naiz nariinha araas tovogguihen ***** *****, yaaj ch medeh hunii unergui eriin sug

Avatar

Зочин 2013-10-16 202.21.106.106

H.enhboldig e.munhocirtoy gargaval ene nam jinhene sayjrana

Avatar

Q 2013-10-16 103.26.194.40

Man ch ungurchee munhbat genyy byyr cyirne ashgyi ene nam ingetlee doroitoh cj gej eo eo ochij ochij munhbat gene ashgyi algaa tashiaa baij baya mash chadvargyi bolovsrolgyi udirdagch uls turch bish hyn zygeer l alia salbadai shdee goe goe ene nam syirne mongoliin mandan badral hugliin zamruugaa oroh ni ene muchiig nasaaraa hyleesen zuv yavbal zuulun horvoodoo

Avatar

hehe 2013-10-16 103.26.194.13

luivarchin arhichin Munkhbat gensek bolbol ene nam dampuursan gesen ug batalgaatai. Er ni haraad baihad ene nam ustaj MAXH oriin zalgaj garch irehndee

Avatar

Raash 2013-10-16 103.26.194.68

Manaih ungursun heniig ch taviad nemergyu l bolovuu huurhuu duu

Avatar

tulgaa 2013-10-16 103.26.194.129

ene nam mongolchuudiin setgehuid mungutei hvn bol burhanaas dutah yumgui gej oilguulsan mundag nam ene namiig taraawal taarna buzar bidnii halaas ruu garaa dvrsen baliar nowshnuud

Avatar

tujmaa 2013-10-16 103.26.194.62

ene monxbat ni darga bolchixoosoi. tegvel byyyyr goyyyooo.

Avatar

Dampuu 2013-10-16 76.218.69.21

Ene dampuu namiin hen n darga tsereg boloh n hend hamaatai um.edniig toirson tsoon heden ger bul humuust n l hamaatai biz.mongold bol hereggui nam gej boddog.idsen uusnaa shalguulah heregtei.toriin ordnoosoo tom baishin bariad suusan gej baigaa,

Avatar

Dampuu 2013-10-16 76.218.69.21

Ene dampuu namiin hen n darga tsereg boloh n hend hamaatai um.edniig toirson tsoon heden ger bul humuust n l hamaatai biz.mongold bol hereggui nam gej boddog.idsen uusnaa shalguulah heregtei.toriin ordnoosoo tom baishin bariad suusan gej baigaa,

Avatar

Зочин 2013-10-16 203.169.50.180

Shal heregui ym bichij baih yum.

Avatar

BI 2013-10-16 103.26.194.70

Юун том нам бэээ,улсаасаа илүү баяжсан луйварчдаараа л том болох байх.Бас намын даргад нөгөө л улс,нийслэлээ сүйрүүлсэн луйварчид тэд гараад яг эх орон,намынхаа төлөө ажиллаж харагдаач,хэдэн үеэрээ барахгүй хөрөнгөтэй хүмүүс шү дэ,хамгийн гол нь МАН-хан МОНГОЛЧУУДЫН МААНЬ СЭТГЭХҮЙ,УХАМСАРЫГ ЯМАР АЙМШИГТАЙ ХОРДУУЛСЫМ БЭ??? хүүхэд залуучууд хүртэл нэг л бишээ

Avatar

Зочин 2013-10-16 103.26.194.154

ЗА ЯМАР х** УХНА ТАВЬЖ БАЙГАА ЮМ ШИГ М.ЭНХБОЛД БАЙХДАА ЯАХ ВЭ, УЯАЧДАА ТОЙРООД Л ЯВЖ БАЙНА БИЗ

Avatar

unen 2013-10-16 76.170.117.163

m, enxboldiin xiisen ajiliig xarie gebel ulaanbaatariig xar daa. turgenii bolon gal komandiin mashin orox ni baitugai yabgan xun yabax ch gazargui boltol ni gazariin naimaa xiij zarsan xun, xund ichix bulchirxai gej baidag, enxbaoldiin amidral deeshilj mongolchuudiin amidral dooshilsan 2 yag tentsene ,

Avatar

ha ha 2013-10-16 211.155.97.4

Gantulga nen shine namtartai genee. eniig bichsen hulsnii jijig gar icheechee, galzuu munhbatiig hevleliin heden hugshin avgai nar demjime geed iim yum hiij bgaa gesen, ichij dald oroochee

Avatar

ha ha 2013-10-16 211.155.97.4

Gantulga nen shine namtartai genee. eniig bichsen hulsnii jijig gar icheechee, galzuu munhbatiig hevleliin heden hugshin avgai nar demjime geed iim yum hiij bgaa gesen, ichij dald oroochee

Avatar

ha ha 2013-10-16 211.155.97.4

Gantulga nen shine namtartai genee. eniig bichsen hulsnii jijig gar icheechee, galzuu munhbatiig hevleliin heden hugshin avgai nar demjime geed iim yum hiij bgaa gesen, ichij dald oroochee

Avatar

М.Энхболдод амжилт 2013-10-16 103.26.194.47

М.Энхболд шиг ноён нуруутай, хүн чанартай, хатуужил тэвчээртэй улс төрч үнэхээр өдрийн од шиг болсон шүү дээ. Газрын наймаачин гэдэг хочийг Н.Энхбаяр түүнд өгсөн, учир нь Н.Энхбаярын хязгааргүй шуналыг биелүүлээгүйгээс тэр. Хэрэв М.Энхболд ерөнхий сайд байхдаа Н.Энхбаярын бүх хүслийг биелүүлсэн бол юу болох байсан бол…… М.Энхболд эх орноо, ард түмнээ бодож шийдвэр гаргадаг байсан, харин Н.Энхбаяр мөнгө бодож шийдвэр гаргадаг байсан, ялгаа нь ердөө энэ.

Avatar

намын гишүүн 2013-10-16 103.26.194.104

Хэ хэ. Энэ мэдээг Ж.Мөнхбат өөрөө бичсэн юм шиг санагдчихлаа. Хүсч л байгаа байх л даа энэ хүн өөрөө. Даанч хэцүү намтартай хийсэн юмгүй хор найруулахаас өөрийг чададгүй л хүн дээ

Avatar

baagii 2013-10-16 99.119.74.109

Man ta nar taraachee yun nam yzel bodol zorulgo bxgyi salbadainuud

Avatar

горьдвоо 2013-10-16 71.194.250.225

Төлбөртэй хор уншчихаад үнэмшээд коммент бичицгээгээд л МАН-ын дарга Элбэгдорж,ЕНБД нь Дорлигжав болох хор найрагдсан байвал яахын та нар.

Avatar

лхагваа 2013-10-16 49.0.139.96

монгол улсын ерөнхийлөгчид таарах хүн гээд байсан бат эрдэнийг тавьчихгүй юу намаа улсаасаа дээгүүр тавихгүй юм байгаа биз дээ

Avatar

Зочин 2013-10-16 49.0.156.197

энэ бол зөвхөн энэ бичигчийн санал байх уул баяр дахин болвол зүгээр байсан юм жинхэн лидэр хүн яриа нь хүртэл цэгцтэй илүү дутуунүй даанч хүний өөрийнгүй хандах хандлага нь нэг тийм байх юм .энхтүвшин дажгүй шүү дээ сүхбаатарыг дэмжих л байна цогтбаатарыг ямар ч байсан удирдах зөвлөлд сонгууштай л залуу өөр сайн залуусыг зүтгүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2013-10-16 103.26.194.71

ЭНЭ МӨНХБАТ ЮУ ВЭ ӨӨРИЙГӨӨ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН НАМ МАМ ОВИЛГОГҮЙ ОНГИРОО САЛБАДАЙ, ДОЛДОЙ

Avatar

Зочин 2013-10-16 175.252.163.200

Норвегид төгссөн шинэ үзэл санаатай М.Найданхүүг намын даргаараа сонговол зүгээр. Үгүй бол МАН улам дордоно.

Avatar

Зочин 2013-10-16 175.252.163.200

Норвегид төгссөн шинэ үзэл санаатай М.Найданхүүг намын даргаараа сонговол зүгээр. Үгүй бол МАН улам дордоно.

Avatar

Зочин 2013-10-16 175.252.163.200

Норвегид төгссөн шинэ үзэл санаатай М.Найданхүүг намын даргаараа сонговол зүгээр. Үгүй бол МАН улам дордоно.

Avatar

Зочин 2013-10-16 203.169.50.7

Замын-үүдэд Монгол бүтээл гэдэг компани Дарханд байдаг Хорихоос хоригдлуудаар цемент ачуулах ажил хийлгэж байна гэнэ ээ. Энэ хэн гэдэг даргын бизнес вэ. Гэтэл хүнд ажил хийж байгаа хоригдлууд хоол муутай, өөрсдөө хоол худалдан авч иддэг гэж байна. Олон нийтийн байгууллагууд, хүнийн эрхийн байгууллагууд анхаарлаа хандуулна уу.

Avatar

erdenee 2013-10-16 202.21.106.170

ene 2 bolvol ene namiin barag buh gishuud mahn nam ruu yavna gesen. uhel mohol ni irjdee. medremjgui shunaliin tulamnuud gazriin naimaachin, luivarchin 2 taarchdee. er ni man namiinhaaan mahn namdaa ochoo. tegvel jinhene huch tsuglarna.

Avatar

Зочин 2013-10-16 202.179.22.107

энэ 2 гараад ирвэл тоглоомгүйгээр МАХН руу орноо. Арай хэтэрхий доромжилсон хэрэг болно

Avatar

Зочин 2013-10-16 112.217.184.130

Bichseneer boldog yum bol daxiad l nuguu jinxen xyamraliig bii bolgoj avilga xeel xaxuiliig tcetceglyylsen nuxdyydiin ner garaad irlee. Ene baliar nam taraad alga bolvol taarna. Odoo ene uls oron xugjij l bna shyy dee. Ta nar yum xiideg xymyysee dandaa muuldag. Naad xed chin garaad daxial ulsiin xugjil zogsono shdee. Uursduu ard bid nar exleed ajilsag baimaar bna. Xuulia saxidag dagadag bolmoor bna. Tegeed ulsaa xugjuulexed gar bie oroltcmoor bna. Ulsaas belen xool nexmeergyi bna. Ene jil ta nar xarj bgaa xichneen olon zam xuduu ch ter xotod ch ter shineer tavigdvaa. Naaduul chin barag 10 jil xiisen yumiig 1 jild l xiilee. Daraa jil byr sain xiine biz. Uls chin ingej xugjdug yum. Xiigeed bgaagaa muuldag zavaan setgexyigee odoo boli.

Avatar

Зочин 2013-10-16 202.179.22.107

МАН-ын ирээдүйгээр туг тахих гээгүй юм бол яруу найрагч Ж.Мөнхбат, газрын олигархи М.Энхболд нарыг сонгоод үзээрэй. 2016 онд бас Хүрэлсүх шиг гадагшаа хөөгдөх байх шүү. Яаж гоёчлоод, будаад, бичүүлээд казиночин, НАМЗХ-чин Мөнхбат өөрчлөгдөхгүй ээ. Хэрвээ энэ 2 гарч ирвэл би лав АН-ыг дэмжинэ.

Avatar

Зочин 2013-10-16 112.72.13.246

MAN bolon AN hoerig tatan buulgaj taraaval taarna

Avatar

Зочин 2013-10-16 103.26.194.166

МАН авсандаа орж бна гэсэн уг,авилгач,бялдуучаас оор удирдагч алга уу?дараагийн сонгуульд нэг ч суудалгуй хоцрох нь,шал ондоо нэр цэвэр хун алга уу?

Avatar

USA-aac 2013-10-16 23.25.87.25

MAH TAPAAAPAI. Mongol uls uragshaaa

Avatar

J.Suhee 2013-10-16 202.21.106.170

Nogoon Tumuruu sagsuu Munhbat 2 bichuulsen bna. Arhangaid unan namd suudal aldan yalagduulsan saya mangar buh lobbidon devshuulj namiig yalagduulsan huniig gensek bolgovol MAN seheetenguud bugd namaasaa daijnaa. Munhbat Zaluuchuudiin holboonii ENBD yasan zugeer l odoo Unen soning yaj avch yavaag l hardaa

Avatar

urt urt 2013-10-16 202.179.24.189

yamar zavaan urt yum bichdeg yum be

Avatar

ажажаж 2013-10-16 180.149.97.77

М.Энхболд мужик гэсэн шүү. ярих юм байхгүй харин Ж.Мөнхбатын хувьд мэдэхгүй ээ. Хүрэлсүхтэй сүжрээд байсан олигтой хүн биш л болов уу

Avatar

Зочин 2013-10-16 110.93.21.146

C.Bayar, khurelsukh shig xumuus odoo xeregtei dee. daan ch ene xumuus uls toroos xoldchixloo. Xaramsaltai…

Avatar

Зочин 2013-10-16 110.93.21.146

C.Bayar, khurelsukh shig xumuus odoo xeregtei dee. daan ch ene xumuus uls toroos xoldchixloo. Xaramsaltai…

Avatar

Tsogtbaatariig zutguulie 2013-10-16 124.158.124.171

Tsogtbaatariig zutguulie. Zaluu xun, tsever xun.

Avatar

Зочин 2013-10-16 203.160.55.21

MELER ENKHBOLD KAZINO MUNHBAT 2 SAIN HUN HULSULJ BICHUULJEE. ENE NAM CH NOHOIN ZAMAAR ORLOO DOO.

Avatar

Зочин 2013-10-16 103.26.194.147

МАН ийм дор орох гэж. Бараг одооны дарга нар нь дээр юм байна. Ядаж боловсролтой. Энэ 2 бол орос хэл ч байхгүй

Avatar

janik 2013-10-16 180.235.173.232

Mieegiin huuhed darga bol tegvel mohol ruugee ulam oirtoh bolno

Avatar

Kk 2013-10-16 112.72.13.184

Enhbold gazar zarj olson mungiig Munhbat kazinodoj duusgaad l. Zaza MAN sunujdee zailuul

Avatar

Baysaa 2013-10-16 112.72.13.184

Gazriin naimaachin cazinochin haha goe

Avatar

Baysaa 2013-10-16 112.72.13.184

Gazriin naimaachin cazinochin haha goe

Avatar

Baysaa 2013-10-16 112.72.13.184

Gazriin naimaachin cazinochin haha goe

Avatar

Baysaa 2013-10-16 112.72.13.184

Gazriin naimaachin cazinochin haha goe

Avatar

Baysaa 2013-10-16 112.72.13.184

Gazriin naimaachin cazinochin haha goe

Avatar

Ах 2013-10-16 112.72.13.192

Ц. Нямдорж зүгээр шүү

Avatar

ДОВДОН 2013-10-16 103.26.194.87

МАН МАНгас сөнөтүгэй МАНАЙ УЛС мандтугай……….

Avatar

Man 2013-10-16 103.11.192.34

J.Monhbatiig demjij bn niigemd ene namiig arai oor ontsgoos haruulj oilguulj chadna zaluusaa demjij ajillah baih.

Avatar

Hahaha 2013-10-16 112.72.13.38

Ene survaljlagch J.Munkhbat 2 YADARCHIHSAN yum. KHEN TA NART HUURTAH VE DEE? HOSHIN SHOGT HUCHEE UZEECH.

Avatar

МАН-ын ахмад ажилтан 2013-10-16 203.169.55.106

Газрын наймаачин, луйварчин, нийслэлийг төөрдөг байшин шиг болгосон мэлрээ Энхболдыг дарга болгосноос үнэн учраа ард түмэн гишүүд дэмжигчиддээ хэлээд шулаахан тарчихсан нь дээр. Энэ нийтлэлийг тэрлэгч нэг бол улс төрийн мэдрэмжгүй эсхүл М.Энхболдын захиалгыг дамжуулагч бууны нохой байж болох. Түүнээс цэвэр нэртэй, боловсролтой чадалтай авхаалж сэргэлэн үй түмэн залуучууд зөндөө байхад ***** ухна тавих гэж байгаа юм шиг нэр бохир шаварт хутгалдсан этгээдийг дэвшүүлэх хэрэг юусан… Н.Энхболдыг Намын даргаар, Сүхбаатарыг ЕНБД-аар сонгочихвол хамгийн зөв хоршилт болно.

Avatar

Зочин 2013-10-16 49.0.156.197

дэмжиж байна

Avatar

Зочин 2013-10-16 103.26.195.38

МАН-ын шинэ даргын албыг дээрхи нөхөд бүгд хийж чадна.Гагцхүү багаа яаж бүрдүүлэхээс хир урт наслаж,ямар амжилт үзүүлэх нь хамаарна.

Avatar

кэ кэ кэ 2013-10-16 103.26.194.137

бимбоо хөө, м.энхболд+мөнхбат юмуу, тээ, ккккк. хэдэн төгрөг өгсөн юм бэ дээ, чамд. кккккк

Avatar

Зочин 2013-10-16 202.131.231.11

J.Sukhbaatar ni iluu ner tseverdee, MAH ner tsever hunee gargahgui bol lav l bi songolt hiih bodohchgui shuu!

Avatar

Зочин 2013-10-16 103.9.89.202

МАН-ын ирээдүй бүрхэг харагдаж байна даа. Өөр сонголт алга гэж үү. Шинэчлэл хийнэ гэсэн яасан бэ? Энийг шинэчлэл гэж байгаа бол ирэх сонгуулиуд байхгүй болно

Avatar

Санжаа 2013-10-16 124.158.78.108

М.Энхболд бол яах аргагүй нуруутай сонсогдож байна. Харин Ж.Сүхбаатар нь бол энэ хэдээсээ цэвэрхэн шудрага олон нийтэд таалагдах нь их байх даа. Энхмандах бол энэ намыг унаад шавартай хутгалдаж байхад нь босгосон хүн л дээ тэгэхээр туршилга нь хаачих вэ.Энхмандах.Энэбиш.Энхбаяр гэдэг 3 н хүн энэ намыг маргааш татан буухуу яах уу гэсэн үед нь босгож байлаа даа. Бусад нь бол намын нарийн бичиг ч хийх хэмжээний хүмүүс биш дээ хөөрхийс.

Avatar

Зочин 2013-10-16 193.104.164.123

MAN iin margaash bish harin ali urjigdar yum bish uu naad 2 chin

Avatar

Зочин 2013-10-16 202.180.220.35

Энэ бол ёстой буруу сонголт шүү

Avatar

Зочин 2013-10-16 103.26.194.10

МАН ын Горбавёвууд тодорох гэж үзэлцэж бна л даа

Avatar

ЧД иргэн 2013-10-16 202.179.29.172

Дээрх нөхдүүдийн аль нь ч тохирохгүй. Нэмэгдэхүүнүүдийн байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй. Харин нэр нь арай цэвэр гэдгээр нь аварга Бат-Эрдэнэ нь дээр байхаа. Одоогийн нөхцөлд үүнээс оновчтой сонголт харагдахгүй байна.

Avatar

tuuuuuuuuuul 2013-10-16 216.68.164.210

mangas mangaruud tartsgaa. zailtsgaa

Avatar

ховд 2013-10-16 27.123.214.114

БЯМБАЦОГТ ЯМАР БААСНЫХАА НЭР ЦЭВЭР БАЙДАГ ЮМ. ТЕНДЕРИЙН ЛУЙВАРЧИН.

Avatar

Зочин 2013-10-16 124.158.107.12

Аюурсайхан нь дээр дээ нэр цэвэр. Дайчин, тууштай, боловсрол өндөртэй

Avatar

Zochin 2013-10-16 202.70.40.34

Unen l helsen bn daa. Namiin darga gensek hen boloh n namiin dotorhi l asuudal. Mass-d geheesee iluu namdaa hen ni iluu nuluutei n l todorno doo. Enhbold massd muuhai hargddag gazriin naimaachin ch gesen namdaa bol yahiin argagui byartai yum bn lee. Munhbat nuguu hedeesee bolovsroloor dutuu haragdavch iluu uls turiin turshlagatai, zaluus dotroo huchtei negen. Namiin gishuud bugd l medej bgaa. Surug huchnii gensekt Munhbataas iluu candidat bhgui gedgiig medej bgaa. Harin zasag barij bui namiin gensekt nuguu 2 n bodlogo talaasaa iluu bh niguurtai.

Avatar

Mgl 2013-10-16 202.180.220.72

Barag N.Enkhbold, J.Suhbaatar nar l sain hos morid biz dee.Ene jildee

Avatar

ogii 2013-10-16 115.82.239.116

byambatsogtiig bolgochuul zugeer yum

Avatar

Зочин 2013-10-16 115.82.239.116

byambatsogtiig bolgochuul zugeer yum

Avatar

MAH-iin gishuun 2013-10-16 122.201.18.128

За даа явуургүй хос морь байна даа

Avatar

ok 2013-10-16 202.179.11.162

Nyamdorjiig bol DEMJINEE

Avatar

Зочин 2013-10-16 103.11.192.34

MAN-iin margaash saisaikhan haragdaj bainaa

Avatar

Зочин 2013-10-16 202.170.80.26

Unen soninii erhlegch, yaruu nairagch, ulaan huvisgalch kommunist , yadmaghan medleg bolovsrol, hooson amibiits

Avatar

kkkkkkk 2013-10-16 103.9.91.146

ene huuhemseg munhbataar l udirduulah dutaj gene. man ch yadarch dee

Avatar

zand 2013-10-16 103.26.194.39

monhbat ene bol toon dotorhi yseg.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж