Ирц бүрдэхгүйгээс гурван байнгын хороо хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүйгээс гурван байнгын хороо хойшиллоо

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдахаар зарлагдсан ч гурван байнгын хорооны хурал ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Харин Хууль зүйн байнгын хороо 12 гишүүнтэйгээр хуралдаж, шийдвэрлэх асуудлаа УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлсэн билээ.

Байнгын хороод болон чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга  тодорхой арга хэмжээ авахгүй бол сүүлийн үед гишүүдийн ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар байнгын хорооны хуралдаан хойшилж, чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудлаа баталж чадахгүйд хүрээд байна. Өнгөрсөн баасан гаригт гэхэд УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгөний бодлогыг хэлэлцэх ёстой  байсан ч ирц бага байна гэдгээр шалтаглаж түр хойшлуулсан. Энэ мэтчилэн хуралдаа суухгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцохгүй бол 2014 оны төсөв, түүнийг дагалдах хуулийн төсөл, 2013 оны Төсөвт тодотгол зэрэг чухал төслүүд “гацах” магадлал өндөр байгааг зарим гишүүд  шүүмжилж байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж