![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/f60c3fe142f63759/78c8b3a7ad015675original.jpg)
Байнгын хороод болон чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга тодорхой арга хэмжээ авахгүй бол сүүлийн үед гишүүдийн ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар байнгын хорооны хуралдаан хойшилж, чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудлаа баталж чадахгүйд хүрээд байна. Өнгөрсөн баасан гаригт гэхэд УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгөний бодлогыг хэлэлцэх ёстой байсан ч ирц бага байна гэдгээр шалтаглаж түр хойшлуулсан. Энэ мэтчилэн хуралдаа суухгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцохгүй бол 2014 оны төсөв, түүнийг дагалдах хуулийн төсөл, 2013 оны Төсөвт тодотгол зэрэг чухал төслүүд “гацах” магадлал өндөр байгааг зарим гишүүд шүүмжилж байна.
Ш.ОЧ