“Эдит Пиаф”-ын дурлал дахин тайзнаа | News.MN

“Эдит Пиаф”-ын дурлал дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

“Эдит Пиаф”-ын дурлал дахин тайзнаа

Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно музыкл драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр аравдугаар  сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм байна.
Энэ жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг, хөгжим чимэглэл соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөхөөр Францын соёлын төвийн менежерээр соёлын тэрүүний ажилтан Б.Нямсүрэн нар ажилласан гэнэ.

Эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирж байгаагаар жүжиг эхэлнэ. Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч, түүний амьдралынх нь гол үндэс болж байжээ.  Тэрбээр 47-хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм.

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

uzegch 2013-10-16 27.123.214.110

mono musical gechiheed yag duulah jujugleh huniih n tuhai medeelel alga.

Avatar

zochin 2013-10-16 202.21.105.26

47hon nasandaa hund berh amidraliig tuulna geheer yaahuu?yu gej oilgohuu?olon niited medee medeelel hurgej bj hariutslagatai bj bolgogguimuu?dor burnee ajlaa sain hiij bj ulsaa hugjuulne shuude

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж