
Энэ жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг, хөгжим чимэглэл соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөхөөр Францын соёлын төвийн менежерээр соёлын тэрүүний ажилтан Б.Нямсүрэн нар ажилласан гэнэ.
Эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирж байгаагаар жүжиг эхэлнэ. Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч, түүний амьдралынх нь гол үндэс болж байжээ. Тэрбээр 47-хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм.
Э.ТЭКҮ