Германчуудтай санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Германчуудтай санамж бичиг байгуулав

Зам, тээврийн яам ХБНГУ-ын "Люфтханза консалтинг" компанитай хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 15-ны өдөр Франкфурт хотноо байгууллаа. Санамж бичиг байгуулсанаар талуудын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ялангуяа, саяхан “Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан манай улс иргэний нисэхийн салбарын үйлчилгээний стандартыг шинэчлэхийн тулд ХБНГУ-ын агаарын тээврийн салбараас туршлага солилцох  аж.  

Санамж бичгийн хүрээнд "Люфтханза консалтин"г компани Зам, тээврийн яамны одоо баримтлан ажиллаж буй агаарын тээврийн салбарын бодлогод дэмжлэг үзүүлэх, шинээр бий болох агаарын тээврийн салбарын дэд бүтцийг зүй зохистой хөгжүүлэхэд хамтрах юм байна. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн олон улсын ижил төрлийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлчилгээг ч үзүүлэхээр болжээ.

"Люфтханза консалтинг"  нь дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн зөвлөх  тэргүүлэх компани юм. Агаарын тээврийн салбарын бүтцийн өөрчлөлт, шинэчлэл, шинээр байгуулагдсан компанийн үйл ажиллагааны гараа, гарааны стратегийг тодорхойлох, нисэх буудлын хувьчлал, агаарын тээврийн дэд бүтцийн баталгаажуулалт зэрэг үйлчилгээгээрээ олон улсын авиа компаниудтай хамтран ажиллаж байсан туршлагатай юм байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж