
Санамж бичгийн хүрээнд "Люфтханза консалтин"г компани Зам, тээврийн яамны одоо баримтлан ажиллаж буй агаарын тээврийн салбарын бодлогод дэмжлэг үзүүлэх, шинээр бий болох агаарын тээврийн салбарын дэд бүтцийг зүй зохистой хөгжүүлэхэд хамтрах юм байна. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн олон улсын ижил төрлийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлчилгээг ч үзүүлэхээр болжээ.
"Люфтханза консалтинг" нь дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн зөвлөх тэргүүлэх компани юм. Агаарын тээврийн салбарын бүтцийн өөрчлөлт, шинэчлэл, шинээр байгуулагдсан компанийн үйл ажиллагааны гараа, гарааны стратегийг тодорхойлох, нисэх буудлын хувьчлал, агаарын тээврийн дэд бүтцийн баталгаажуулалт зэрэг үйлчилгээгээрээ олон улсын авиа компаниудтай хамтран ажиллаж байсан туршлагатай юм байна.