Хятад сэтгүүлчдийг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Хятад сэтгүүлчдийг дээрэмджээ

ӨАБНУ-д хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнээс сурвалжлага хийж байгаа хятад сэтгүүлчдийг дээрэмдсэн хэрэг гарсанд Хятадын тал түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Энэ хэргийн талаар тус улсын зохих байгууллагууд арга хэмжээ авч, тэнд ажиллаж байгаа хятад иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангана гэдэгт найдаж байгаагаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Цинь Ган хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Хятадын дипломат өөрийн орныхоо нэрийн өмнөөс хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай явуулж эхэлсэнд нь баяр хүргэлээ. Хятадын Гадаад хэргийн яам ӨАБНУ-д хөлбөмбөгийн аваргын тэмцээн үзэхээр очиж байгаа өөрсдийн  иргэдэд хувийн аюулгүй байдлаа сайтар хангах сануулгыг энэ бямба гаригт өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж