Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр татан, шалгаж эхэлжээ. Түүнийг төрийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар буруутган шалгаж байгаа аж.
Хэрэв хуулийн байгууллагаас Д.Бат-Эрдэнийг буруутай гэж үзвэл албан тушаал эрхлэх эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Д.ЖАРГАЛ