Дархан хотын төрсөн өдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Дархан хотын төрсөн өдөр болж байна

Одоогоос 52 жилийн өмнө 1961 оны 10-р сарын 17-нд Бурхантын хөндийд анх шавыг нь тавьсан Найрамдлын Дархан хотын төрсөн өдөр болж байна.

Дархан хот энэ жилийн төрсөн өдрөөрөө 2000 оноос эхлэн  дэвшүүлсэн “Эрүүл хот” болох зорилтынхоо эхний шатны үр дүнгээр, Дэлхийн эрүүл хотуудын Холбооны  тэргүүлэгч  5 хотын нэгээр  сонгогдсоныхоо гэрчилгээг  гардан авлаа. Энэхүү хүндтэй батламжийг, Солонгос Улсад очиж дөнгөж саяхан гардаж авсан аймгийн ИТХурлын дарга Ч.Цэндсүрэн, Засаг Дарга С.Насанбат нарт, эрүүл  хотын туршлага  судлахаар эх орны зах хязгаар бүрээс хүрэлцэн ирсэн Монголын хотуудын төлөөлөгчид  “Дархан” хаалган дээр нь  мэндчилэн баяр хүргэлээ.

Дархан хотын өдрүүдээр зохион байгуулагдаж байгаа “Эрүүл хотуудын хамтын ажиллагаа” уулзалтанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан,Чойбалсан, Даланзадгад, Өлгий, Сайншанд зэрэг хотуудын төлөөлөгчид болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч, доктор Су Нюунт Ю, доктор Кэтрин Энгелхардт нар  урилгаар оролцож байна. Уулзалтын төлөөлөгчид хамтран “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд мод, бут суулгаж, “Атланта” усан сангийн  хүүхэд өсвөр үеийнхэнийг эрүүлжүүлэх  хөтөлбөрийг сонирхон, “Хөхөө Намжил”-ын домогт “Морин хууртай өндөрлөг” дээр гарч  Дархан хотыг алсаас  харж танилцлаа.  

О.ХИШИГСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж