Н.Номтойбаярыг намынхан нь хамгаална

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярыг намынхан нь хамгаална

Хүн хутгалсан хэрэгт орооцолдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаарх дуулиан намжаагүй л байна. Түүний асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэх ёстой, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлтэй гэх зэргээр бичиж байсан ч   цагдаагийн байгууллага  хэргийг  шалгаж байгаа учир гишүүний ёс  зүйн асуудлыг  Ёс зүйн дэд  хороо хэлэлцэхгүй гэсэн. Намын нөхөд нь ч түүнийг хамгаалах байр суурь баримталж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон манай намын шинэ, залуу боловсон хүчний нэг. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Надад буруу байхгүй. Цаг хугацаа, хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоож өгнө. Тэр болтол бүлгийн гишүүд, журмын нөхөд, ах нар минь тайван амгалан байгаарай. Надад итгээрэй” гэж хэлсэн. Тиймээс түүний хэлсэн үгэнд бид итгэж байгаа. Н.Номтойбаярыг асуудлаа хэрхэн шийдүүлэхийг харж байна. Шаардлагатай үед нь Н.Номтойбаярыг намын журмын нөхөр, УИХ-д хамт сууж байгаа гишүүний хувьд хамгаална, хаацайлна” гэжээ.

С.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж