“Алсын удирдлага” киноныхон мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

“Алсын удирдлага” киноныхон мэдээлэл хийлээ

Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кинотой холбоотой мэдээллийг  С.Бямба, продюсер   Ц.Ариунаа, Х.Хулан соёл урлагийн газрын дарга Н.Оргил болон “Sound of cinema” компаний захирал Б.Жигжидсүрэн нар хэвлэлийнхэнд өглөө.

Энэ кино нийслэл хотын ойролцоох жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүүд тохиолдсон хэдхэн өдрийн үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл ба анхны хайрын тухай энгийн түүх мэт боловч өсвөр насны энэ хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдал, түүн дэх уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан юм.

Харин Алсын удирдлага киноны гол дүрүүдэд өдгөө БНСУ-д сурч байгаа залуу жүжигчин Э.Баасандорж, УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа анхны “To be or not to be”  телевизийн уралдааны шагналт өдгөө мөн БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцаж буй Ч.Ганбаатар нар тогложээ.

Киноны үндсэн зураг авалтыг 2012 онд хийсэн бөгөөд “Пост” продакшныг Нью Йорк хотноо олон улсын техник технологийн жишиг стандартанд нийцүүлэн бүтээжээ.

Э.ТЭКҮ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж