Бразиль Сноудентэй холбогдохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Бразиль Сноудентэй холбогдохыг хүсчээ

Бразилийн Холбооны цагдаагийн газраас АНУ-ын Засаг захиргааны нууцыг илчилсэн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноудентэй холбоо тогтоохыг хүсч байгаа гэнэ. Бразилийн мөрдөн шалгах албаныхан Эдвард Сноудентэй холбогдож, АНУ-ын Тагнуулын төв агентлаг Ерөнхийлөгч Дильма Русеф болон түүний  туслах, төрийн өмчийн Петробрас газрын тосны компанийн цахим шуудан, захидал, интернэт тандалтыг тандаж байсан гэх хэрэгт дэлгэрэнгүй мэдээлэл олж авах санаатай байгаа аж. Бразилийн Холбооны цагдаагийн газрын тагнуулын хэсгийн дарга Рикардо Ферракогийн мэдээлснээр тэд энэ хэрэг Сенатын танхимд шилжихээс өмнө ОХУ-д түр орогнож буй Эдвард Сноудентэй цахим хэлбэрээр уулзалт хийж, дэлгэрэнгүй баримт, нотолгоо цуглуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний тулд Бразилийн Холбооны цагдаагийн газар эхлээд ОХУ-ын албаныхнаас зөвшөөрөл авах ёстой юм.

АНУ-ын  аюулаас хамгаалах тусгай алба Бразилийн Ерөнхийлөгч болон улсын өмчит компанийг тандаж байсан гэх нууц задарсан нь хоёр орны харилцаанд ноцтой зөрчил үүсгээд буй юм. Энэ хэргийн улмаас Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф энэ аравдугаар сард АНУ-д хийхээр төвлөж байсан айчлалаа цуцалсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж