Мормонуудын тоо 15 сая хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Мормонуудын тоо 15 сая хүрлээ

Гэгээнтэн Исус Христийн  шашиныг сүсэглэгчдийн тоо дэлхий даяар 15 сая хүн болсон ба сүүлийн 30 жилийн дотор мормонуудын тоо гурав дахин нэмэгджээ.

Мормонуудын их хурлын төлөөлөгчид.
Фото: Rick Bowmer / AP

Христийн шашины энэ салааны сүсэгтнүүдийн талаас илүү хувь нь АНУ-аас гадна амьдардаг гэж Юта муж улсын Солт-Лейк-Сити хотноо болсон уг шашны их хурал дээр тус нийгэмлэгийн тэргүүн Монсон мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жилийн дотор уг шашины үзэл санааг дэлгэрүүлэх даяанчдын тоо 20 мянган хүнээр нэмэгдэн нийт тоо нь 80 мянган хүн болжээ. Шашиныг тараагчдын тоо  нэмэгдсэн нь номлогчдын насыг эрэгтэй хүний хувьд 19-18, эмэгтэйн хувьд 21-19 хүртэл буулгасантай холбоотой гэнэ. Монсон сүсэгтэн олонд хандан энэ зорилгоор хандив өргөхийг уриалав.

Гэгээнт Исус Христийн сүүлчийн өдрийн шашин гэх уг урсгалыг  Жозеф Смит 1830 онд үүсгэжээ. Түүний номыг сахигчид хүн төрөлхтөнд олдоогүй их мэдлэгийг бурхнаас авсан гэдэгтээ итгэлтэй байдаг гэнэ.  Христийн шашинаас холдогсдын оронд тэд жинхэнэ үнэн итгэлтэй шашиныг бий болгосон гэж үздэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж