Химийн зэвсгийг хориглох байгууллагад Сири элсэв

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Химийн зэвсгийг хориглох байгууллагад Сири элсэв

Химийн зэвсгийг хориглох байгууллагад Сири албан ёсоор элсэв

Дамаск албан ёсоор Химийн зэвсгийг хориглох байгууллагад нэгдлээ. Одоо OPCW байгууллагын шинжээчид сануулагагүйгээр химийн зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоо бүхий Сирийн иргэний байгууламжуудад шалгалт хийх эрхтэй боллоо.

Сири улс Химийн зэвсгийг хориглох байгууллагын (ОСРW) 190 дэх гишүүн боллоо. Химийн зэвсгийг үйлдвэрлэх, хадгалах, хэрэглэхийг хориглосон олон улсын Конвенци Сирид энэ даваа гаригаас эхлэн үйлчлэх хүчин төгөлдөр эрхтэй болж  байна.

ОСРW байгууллагын төлөөлөгчид хэдэн жилийн турш өөртөө нэгдэхийг Сириэс шаардаж ирсэн билээ. Гэтэл дөнгөж энэ жилийн есдүгээр сард Сири улс олон улсын нийгэмлэгийн шахалт шаардлагаар тус байгууллагын гишүүн болох өрөгдлөө гаргасан байлаа. Түүнийг хуулийн дагуу хүчин төгөлдөр болгоход нь нэг сарын хугацаа шаардлагатай байлаа.

Ийм маягаар өнгөрсөн долоо хоногт Нобелийн энх тайвны шагнал авсан ОСРW-гийн шинжээчид урьдчилан сануулалгүйгээр химийн зэвсэг үйлдвэрлэхтэй холбоотой Сирийн байгууламжуудыг шалгах эрхтэй болж байна. Үүний зэрэгцээ зохих Конвенцийн дагуу Сири өөрийн химийн зэвсгээ 2014 оны дунд үе гэхэд устгасан байх ёстой. Сирийн химийн зэвсгийн нөөц нь нэг мянган тонн орчим гэж  тоологдсон байгаа. Мөн химийн зэвсгийг үйлдвэрлэх эд ангийг бас устгасан байх ёстой.

Сирийн Араб улсын химийн зэвсгийн нөөцийг гурван шатлалтайгаар устгана. Түүний эхний хэсэг нь хэрэгжиж эхлээд байна. Энэ шатанд Сирийн эрх баригчдын хамт байгууламжуудад үзлэг хийх хуваарийг гарган ажиллана. Дараагийн шатанд нь арваннэгдүгээр сарын 1 хүртэл урьдчилсан үзлэгүүдийг хийж ой олгоор устгах зэвсгийн үйлдвэрийг устгах ажиллагаанд хяналт хийнэ. 2014 оны зургадугаар сарын 14 хүртэл үргэлжлэх гарав дахь шатанд нь химийн зэвсгийг устгах ажиллагааг шалгагчид хянах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж