Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндсэний их сургууль”-д нэрээ яаралтай өөрчлөх албан шаардлагыг хүргүүлжээ. Учир нь ”Монгол Улсын их сургууль” гэсэн нэртэй ижил төстэй нэрийг “Монголын үндэсний их сургууль” ашиглаж байна гэх гомдол ШӨХТГ-т ирсэн байна.
ШӨХТГ-аас энэ асуудлыг шалгахад “Монгол улсын их сургууль” нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байтал “Монголын үндэсний их сургууль” нь мөн олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрийг ашигладаг нь тогтоогджээ. Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг үүрэг болгожээ.
Д.ЖАРГАЛ