Тусгаар тогтнолын ордны өмнө өнөөдөр өглөө “Ардын жигүүр”-ийнхэн барьсан юм. Тэд МАН-ын 27-р их хурал болох гэж буйтай хариуцлага тооцохгүйгээр шинэчлэл хийгдэхгүй гэж үзэл бодлоо илэрхийлж, намын дарга асан С.Баяр, Сү.Батболд нарын алдаатай үйлдлүүдэд улс төрийн дүгнэлт гаргахыг ээлжит их хурлаас шаардаж буйгаа мэдэгдсэн. Гэвч зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр тэдний гэрийг төд удалгүй буулгалаа. Энэ талаар “Ардын жигүүр”-ийн зохицуулагч З.Хүрэлбаатар "Хаанаас зөвшөөрөл авахаа мэдэхгүй байсан. Бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөөд зөвшөөрөл авна гэж бодож байсан боловч тийм биш байж. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авах ёстой юм байна. Өргөдлөө өгсөн. Удахгүй хариу ирэх учир гэрээ буцаагаад барина" гэх тайлбар өгчээ.
С.СҮРЭН