![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/276e566e3616fac5/d9fc47817b4ad1c2original.jpg)
Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар өчигдөр хуралдах байсан ч хойшлуулсан юм. Учир нь Үндсэн хуулийн Цэцээс гишүүдийн асуултад хариулт өгөх төлөөлөл ирээгүй байна. Өнөөдрийн хуралдаанд Үндсэн хуулийн Цэцийн төлөөлөл ирэхгүй гэсэн бөгөөд байнгын хорооны гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тухайлбал,УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Цэцийн гишүүдээс болж өчигдөр байнгын хорооны хуралдаан хойшилсон. Хамгийн гол нь Цэцийн гишүүдээс асуултдаа хариулт авч нэг мөр ойлголттой болохын тулд Цэцийн гишүүдийг хүлээсэн. Гэвч өнөөдөр ч мөн алга байна. Энэ асуудлаар цаашид анхаарах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд ирээгүйгээс байнгын хорооны хуралдаан хойшилсон ч өнөөдөр уг асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргасан юм. Байнгын хорооны гишүүдийн олонхи буюу Үндсэн хуулийн Цэц хууль зөрчөөгүй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, есөн гишүүн дэмжиж чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ш.ЧИМЭГ