![]() |
Kassandra хэмээх євєрмєц бєгєєд сонсголонтой нэрээрээ олны танил болсон
Украины нэрт гэрэл зурагчин, тоон орон зайн “зураач” болох Елка
Визарская-гийн бvтээл бvр нь єєлєхийн аргагvй тєгс агаад эгэл бусын
vзvvштэй, сэтгэлийн гvнд нэвтрэх ер бусын чадвартай байдаг. Энэ бvсгvй
зургуудаа фотошоп болон ретуш ашиглан засаж янзалсны дvнд vлгэрийн
гэмээр содон vзэмжийг бий болгож, vзэгчдийнхээ сэтгэл зvрхэнд фантаз,
гvн бодлыг зэрэг бэлэглэдэг ажээ. Тэрээр єєрийн гайхалтай бvтээлvvдээрээ
єєрийнхєє болон бvх хvнд тулгардаг сэтгэл санааны гvн дарамтнаас
ангижрах гvvрийг “барьдаг” гэлтэй. Ингээд єдгєє 30 настай, хойд зvгийн
нэгэн авъяаслаг бvсгvйн ертєнцийг vзэх vзэл, бvтээж туурвих их хvслээс
нь ундарсан гэрэл зургуудын ертєнцєєр дvvлэн нисэцгээе.