Японы сансрын аппарат шүхрээ нээж чадав

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Японы сансрын аппарат шүхрээ нээж чадав

Дэлхийд анхных болох сансрын дарвуулт аппарат “Икорос” өөрийн асар том шүхрээ нээж, “нарны салхийг” барин Цолмон гаригийн зүг явж байна. Тавдугаар сарын 21-нд Сугар гаригийн зүг аянаа эхэлсэн уг аппаратын ер бусын туршилтаа амжилттай хийж байгаа тухай Японы сансар судлалын ЖАКСА агентлаг мэдээлжээ.

Агентлагийн сайтад “Икарос”-ын шүхрээ нээсэн зураг тавигдсан байна. Энэ аппарат нь 80 см-ын өндөртөй, 1,6 метрийн голчтой цилиндр бөгөөд  эхлээд тэр багануудыг тал тал тийш нь  гаргаад өөрийн эргэлтийн хүчээр тэдэнд 14х14 метрийн нисгэн дарвуулыг татжээ. Түүний нисгэн нь хүний үсний ширхгээс 10 дахин бага гэнэ. Тэр мембран “нарны салхийг” барьж байна. Тэр нь нарны гэрлийн даралтыг мэдэрнэ гэсэн үг.

Түүний ойлтын хэмжээг ихэсгэх ба бууруулах замаар уг аппарат түлш хэрэглэхгүйгээр хөдөлгөөнөө өөрчилж чадна. Одоогоор нарны гэрлийн даралт өчүүхэн байгаа ба Сугар гаригт дөхөх тусам наранд улам ойртон даралт нь нэмэгдэж байх гэнэ. Уг аппаратын Сугар хүрэх аяны зардал нь бараг 17 сая ам.доллар болжээ. Энэ туршилт амжилттай болбол ЖАКСА ирээдүйд дарвуулт хөлгөө Бархасвадийн зүг илгээх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж