Дуучин Д.Болд уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болд уралдаан зарлав

Дуучин Д.Болд өөрийн FB-тээ нэгэн шинэ зар тавьжээ. Тэрээр тун удахгүй “Монгол поп хоёр” цомогтоо орсон дуугаа клипжүүлэх гэж байгаа юм байна. Түүний шинэ клипэнд өөрийнх нь FB-д бүртгэлтэй найзуудынх нь хүүхдүүд болон дүү нар нь оролцох аж. Клипэнд тоглуулах хүүхдүүдээ гар утасны бичлэгээр шалгаруулалт хийж авах аж. Шинэ гарах клипэнд зөвхөн хүүхдүүд оролцох юм.

Тэрээр өөрийн FB-тээ бичихдээ “Энэ клип хийх дууг хvvхэд мөн дvv нар чинь дуулж байгааг нь та өөрөө гар утас мөн дvрс бичлэгийн камераар бичээд миний энэ FB хуудас руу явуулна. Бид энэ бичлэгvvдийг vзээд хамгийн их чин сэтгэлээсээ бөгөөд өхөөрдөм хөгжилтэй дуулсан (бас нууцаар ганцаараа дуулж байгааг нь бичсэн бичлэг) бичлэгvvдийг сонгож клипэндээ оруулна. Энэ дуу бол  "Чамдаа би хайргvй байхын аргагvй" дуу юм гэж ээ. Мөн оролцох бүх хүүхдүүддээ амжилт хүссэн байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж