Байгаль орчны үнэлгээг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Байгаль орчны үнэлгээг сайжруулна

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх  эрх бүхий 70 орчим аж ахуйн нэгж байгууллагын 90 гаруй төлөөлөгч,  энэ чиглэлийн аж ахуйн нэгжийг нэгтгэсэн холбоодын төлөөлөл өнөөдөр салбарын яамныхантай уулзалджээ. Уулзалтад хамгийн холоос ирсэн хүмүүс нь Сүхбаатар аймгийн “Баянжаргал” төрийн бус байгууллагынхан байжээ. Улсын хэмжээнд байгаль орчны үнэлгээ хийдэг 147 аж ахуйн нэгж байдаг бөгөөд  нийт 4500 гаруй төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг  гүйцэтгэжээ.  Өнөөдрийн уулзалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоо, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломж, цаашид анхаарах асуудлыг хамтран хэлэлцэж тодорхойлсон байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чиглэлээр олон улсад мөрдөж буй нарийвчилсан арга, аргачлалуудыг Монголын хөрсөнд буулган орчуулж, мөрдөн ажиллах, компаниуд хоорондоо хамтран ажиллах, үйл ажиллагаагаа нэгтгэх, боловсон хүчнээ чадавхжуулах, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, шинэ техник технологийн мэдээллээ харилцан солилцох зэрэг зорилтыг багтаасан байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж