Сүрьеэгийн тархалтыг бууруулах зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн тархалтыг бууруулах зөвлөгөөн боллоо

"Сүрьеэгийн тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл" аймгийн Анхдугаар зөвлөгөөн боллоо

Сүрьеэгийн тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэл аймгийн Анхдугаар зөвлөгөөн аравдугаар сарын 12-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, түүний харъяалагдах хэлтсүүд, Сумдын ЗДТГ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд, Төрийн бус байгууллагын төлөөллүүд, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын эмч, нийгмийн ажилтнууд, ЭМШУИС-ийн Анагаах ухааны дунд сургуулийн оюутнууд оролцлоо.


 
Зөвлөгөөнийг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Золбоот нар үг хэлсэн бөгөөд ХӨСҮТ-ийн СТСАлбаны дарга С.Батбаяр урилгаар оролцож "Монгол орны сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдвээр илтгэл, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл "Дархан-Уул аймгийн сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавив. Мөн Сүрьеэ өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн зохицуулагч Ч.Түвшинжаргал "Дархан-Уул аймгийн сүрьеэгийн өвчлөлд сүүлийн 5 жилээр хийсэн судалгаа, хийсэн ажил, тулгамдсан асуудлууд” сэдвээр, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиник, ОЭТС-ийн тасгийн эрхлэгч Д.Должинсүрэн "Олон эмийн дасалтай сүрьеэ, тулгамдсан асуудал” сэдвээр, "Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Дархан НХХ-ийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч П.Анхбаяр "Сүрьеэгийн өвчлөл-хамтын ажиллагаа” сэдвээр, ЭМГ-ын эмийн мэргэжилтэн Н.Амарбаясгалан "Сүрьеэ өвчний үед хэрэглэгддэг эмийн хэрэглээ, эмийн дасал” сэдвээр тус тус илтгэл тавьж, зөвлөгөөнд оролцогчдоос аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчид, аймаг, сум, багийн Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгчид, Төрийн бус байгууллагын захирал, тэргүүн, нийт ард иргэддээ хандаж дараах уриалгыг гаргасан байна.

Эх сурвалж: http://darkhanith.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж