Долоо хоногийн сүүлээр цас орно | News.MN

Долоо хоногийн сүүлээр цас орно

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн сүүлээр цас орно

Малчид, тариаланчид, ард иргэдэд дуулгах мэдээ:
Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.


Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 6 градус, 20 цагт 1 градус дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2013 оны 10 дугаар сарын 16-наас 10 дүгаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 16-нд Алтайн уулсаар 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь талын нутгаар секундэд секундэд түр зуур 16-18 метр,хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж