Гишүүдийн цалинг нэмье | News.MN

Гишүүдийн цалинг нэмье

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Гишүүдийн цалинг нэмье

Ийм
нэгэн гомдол өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны
хуралдааны үеэр гарлаа.  УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар 2012
оны үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа  УИХ-ын  Су.Батболд  
“УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн
өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Манай
гишүүдийн 80-90 хувь нь бизнес эрхэлдэг болохоор тэдний хувьд энэ
асуудал биш байх. Зарим нь ардын баатар болох гэж цалингаа авахгүй гэх
нь бий. Гэхдээ цалингаараа амьдардаг гишүүд бас байгаа шүү дээ” хэмээн
гомдоллов. Үнэхээр энэ удаагийн их хуралд байгаа өөрийн гэсэн бизнесгүй
цөөн хэдхэн гишүүдийн нэг нь Су.Батболд. Анхнаасаа л төр бараадаж,
аймгийн Засаг даргаас УИХ-д ирсэн түүний хувьд цалин хангамжийн асуудлыг
сөхөхөөс аргагүй байсан бололтой. Өнөөдрийн байдлаар  УИХ-ын гишүүдийн
дундаж цалин нэг сая орчим төгрөгт юм байна. Энэ хэмжээний цалингаараа
чадан ядан амьдардагаа зарим нь нуулгүй хэлж байхад зарим нь хөдөө орон
нутаг дахь бизнес болон орон байраа хүртэл таг дарж, улсаас байр хүсэх
нь бий.

Түүнчлэн байнгын хорооны хурлын үеэр олон гишүүн  “УИХ-ын
Тамгын газрын ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй, ийм бага цалингаар
өндөр ур чадвартай ажилтнуудыг тогтоох боломж байхгүй, хамаг сайн
хүмүүсээ хувийн компанид алдаж байна”  гэсэн саналыг дэвшүүлж байлаа. Их
хурлын Тамгын газрын ажилтнуудын хувьд 500-600 мянган төгрөгийн
цалинтай байдаг гэнэ. Гишүүдийн зөвлөхийн үндсэн цалин 645 мянга бол
туслахуудынх 470 мянга, бие төлөөлөгч нь 500 мянган төгрөгөөр цалинудаг
ажээ. Тэд энэхүү үндсэн цалин дээрээ  олон жил ажилласан болон албан
тушаал, зэрэг дэвийн нэмэгдэл болон онцгой байдлын, албан томилолтын
мөнгө  авдаг боловч нийгмийн  даатгал, орлогын татвар төлөөд үлдсэн
цалингаа хоёр хувааж авахаар үнэндээ чамлалттай дүн гардаг юм байна.
Гэтэл хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийн үйлчлэгч, үүдний ресейпшний
цалин хагас саяас илүү болчихоод байгаа юм. Тиймээс чадварлаг
туршлагатай ажилтнуудаа төрийн албандаа авч үлдэе гэвэл цалин,
хангамжийг нэмэгдүүлэх учиртай гэж УИХ-ын гишүүд үзэж байна.

Д.ШАРХҮҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

namuun 2013-10-15 103.26.194.115

oo boliovhdee, bid nariig yaj amdir gej bgaa um be… bagsh, emvh nariin ttsaling ochood neg hardaa….ta nar ene ikh bayalag gej ***** bdag, 3xan saya hvn amaa oligtoi amdiruulj chadaxgvi bj, ter singaporiig har…tedniix usan boomtotoi bol manax uurhaatai bnshd, oron bolgon oorsdiin davuu talaa ashiglaj 3xan saya hvn amaa ayataixan amdraltai bolgoj chadaxgvi bdag , muu malnuud…bi daraagiin songuuld sanal ogoxgvieee

Avatar

зочин 2013-10-15 27.123.213.170

элбэгдоржоо та ерөнхийлөгч болчоод юу хийсийн бэ.уул уурхай хөгжсөн, мөн 3 хан сая хүнтэй улс орноо удирдаж чадахгүй юу хийгээд байгаа юм бэ.Төрийн байгууллагад ажилладаг бүх хүмүүс цалингийн зээлэнд баригдаж зээлээс зээлийн хооронд арай ядан ар гэрээ тэжээж хоосон хонож амьдарч байнашдээ үүнийг та юу гэж бодож,харж дүгнэж байна вэ хариулаач

Avatar

зочин 2013-10-15 27.123.213.170

хөөе эрхэм гишүүдээ төрийн байгууллагын үйлчлэгч нар 322236 төгрөгийн үндсэн цалин авч татвараа төлөөд 278000 төгрөг гар дээрээ амьдарч байна. Гишүүд цалингаа голж байгаа бол бид нарыг яаж амьдарч байгаа гэж бодно.Эрхэм гишүүдээ та нар төрд гарч ирэхдээ олон юм амлаж гарч ирсэн.3 сая хүрэхгүй хүнээ тэжээж чадахгүй байж юу яриад байгаа ичээчээ

Avatar

zochin 2013-10-15 124.158.109.215

ard tumnii toloo ene bie zolioslono gej gonginoj baij gishuun bolchihood icheech calingaa golood baigaa bol ajlaa og uy hiij bna hural ni zavsarlaj zavsarlaj say l neg um ehellee uy hiij bna

Avatar

zochin 2013-10-15 124.158.109.215

ard tumnii toloo ene bie zolioslono gej gonginoj baij gishuun bolchihood icheech calingaa golood baigaa bol ajlaa og uy hiij bna hural ni zavsarlaj zavsarlaj say l neg um ehellee uy hiij bna

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.143

Ene nuuriin er ni shalgah heregtei!

Avatar

Уншигч 2013-10-15 202.180.220.72

Зүгээр л гудамжинд тэнэж явахад нь чирж аваачаад их хурлын гишүүн болгочихсон биш дээ, амлаж амлаж гарчихаад олигтой ажиллаж чадахгүй байж цалин нэм гэж яаж хэлж байнаа, ер нь сайн дураараа ард түмний элч байна, бүх бие сэтгэлээ зориулна гэчихээд одоо юун цалин хүрэхгүй байна гээд логикгүй юм яриад байнаа. Их хурлын гишүүдийг огт цалингүй байхаар хуульчлах хэрэгтэй. Тэгээд өрсөлдөх хүн олдохгүй байна гэж байх ч үгүй харин ч бүр гоё амлалт өгцгөөнө дөө.Су Батболд танд цалин нэмэх боломжгүй юм байна, та гишүүнээсээ татгалзаад цалин сайтай ажлаа хий дээ.

Avatar

Зочин 2013-10-15 202.70.45.194

Ийм нэгэн гомдол өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гарлаа. УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар 2012 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа УИХ-ын Су.Батболд “УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Манай гишүүдийн 80-90 хувь нь бизнес эрхэлдэг болохоор тэдний хувьд энэ асуудал биш байх. Зарим нь ардын баатар болох гэж цалингаа авахгүй гэх нь бий. Гэхдээ цалингаараа амьдардаг гишүүд бас байгаа шүү дээ” хэмээн гомдоллов. Үнэхээр энэ удаагийн их хуралд байгаа өөрийн гэсэн бизнесгүй цөөн хэдхэн гишүүдийн нэг нь Су.Батболд. Анхнаасаа л төр бараадаж, аймгийн Засаг даргаас УИХ-д ирсэн түүний хувьд цалин хангамжийн асуудлыг сөхөхөөс аргагүй байсан бололтой. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дундаж цалин нэг сая орчим төгрөгт юм байна. Энэ хэмжээний цалингаараа чадан ядан амьдардагаа зарим нь нуулгүй хэлж байхад зарим нь хөдөө орон нутаг дахь бизнес болон орон байраа хүртэл таг дарж, улсаас байр хүсэх нь бий. Түүнчлэн байнгын хорооны хурлын үеэр олон гишүүн “УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй, ийм бага цалингаар өндөр ур чадвартай ажилтнуудыг тогтоох боломж байхгүй, хамаг сайн хүмүүсээ хувийн компанид алдаж байна” гэсэн саналыг дэвшүүлж байлаа. Их хурлын Тамгын газрын ажилтнуудын хувьд 500-600 мянган төгрөгийн цалинтай байдаг гэнэ. Гишүүдийн зөвлөхийн үндсэн цалин 645 мянга бол туслахуудынх 470 мянга, бие төлөөлөгч нь 500 мянган төгрөгөөр цалинудаг ажээ. Тэд энэхүү үндсэн цалин дээрээ олон жил ажилласан болон албан тушаал, зэрэг дэвийн нэмэгдэл болон онцгой байдлын, албан томилолтын мөнгө авдаг боловч нийгмийн даатгал, орлогын татвар төлөөд үлдсэн цалингаа хоёр хувааж авахаар үнэндээ чамлалттай дүн гардаг юм байна. Гэтэл хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийн үйлчлэгч, үүдний ресейпшний цалин хагас саяас илүү болчихоод байгаа юм. Тиймээс чадварлаг туршлагатай ажилтнуудаа төрийн албандаа авч үлдэе гэвэл цалин, хангамжийг нэмэгдүүлэх учиртай гэж УИХ-ын гишүүд үзэж байна.

Avatar

batbold ch komunist baagii doo 2013-10-15 202.180.216.226

argagui l avilga dramtlaj husdag zam ni haagdaj bui bololtoi

Avatar

д тэмүүжин 2013-10-15 202.179.2.96

олигтой хууль гарахгүй байгаа, гарсан гэж бодоход хэрэгжихгүй байгаа, яагаад ч нэмж болохгүй, хасах хэрэгтэй

Avatar

д тэмүүжин 2013-10-15 202.179.2.96

ингэж гу цаж болохгүй л дээ

Avatar

Зочин 2013-10-15 182.160.36.24

бизнис хийдэггүй ИХГ байхгүй шүү хамаатан садныхаа нэр дээр бүгдийг нь нэршүүлчэхээд өндөг шиг амьтан болох гээд байна уу даа ард түмэн бүгдийг чинь мэднэ шүү

Avatar

Зочин 2013-10-15 182.160.36.24

тэгвэл саналаараа ИХГ-ээс татгалзаач цаана чинь ажил олдохгүй хувийн бизнис хийж чаддахгүй ар өврийн хаалгаггүй хүмүүс аргаа барж байна. та нар ажилдаа ирэхгүй ихэнхдээ гадаад яваад тусгай хангамж эдлэж байгаа биз дээ юу яриад байгаа юм бэ???аан

Avatar

Yaasan 2013-10-15 182.160.40.12

Tsalin baga baina geed huraldaa suuhgui baigaa uym uu

Avatar

Зочин 2013-10-15 211.106.204.135

Su Batbold biznesgui um bol ter unetei hurdan morio yaj avdagaa hel huldaa dongodhoo bolioroi

Avatar

zochin 2013-10-15 103.26.194.88

tsalin bagatai bol ih hurlyn gishuun baihaa boliod aria undur tsalintai ajild oroh heregtei shdee, geree zasaad turuu zas gedeg baih aa

Avatar

Зочин 2013-10-15 80.171.118.103

ug n shudarga bus yum l daa tegj helehed

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.88

tsalin baga bol ih hurlyn gishuun baihaa boliod aria undur tsalintai ajil hiih heregtei shde

Avatar

zochin 2013-10-15 124.158.109.206

naana iim baga yum shig bolovch tsaanaa bol zunduu l mungu idej uuj bgaa sh de tsalin namna gedeg chini bas l dahiad yumnii une usnuu l gesen ug teheer nemeed heregguiee une uschih yum chini

Avatar

Зочин 2013-10-15 203.160.55.118

Iim baga tsalintai yum bol idej uuhaas oor yaadgiin . tiim biz de? Amidral yum hoino. kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж