Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Бүсгүй хүний нулимс

via САЙХАН ҮГС

Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад уйлаад байгаа юм бэ?”
гэж асуужээ. Ээж нь түүнд “Би эмэгтэй хүн болохоороо уйлж байгаа юм” хэмээн
хариулж гэнэ. “Би ойлгохгүй байна” гэж хүүг хэлтэл ээж нь түүнийг тэврээд
“Миний хүү хэзээ ч ойлгохгүй ээ” хэмээсэн аж.

Дараа нь бяцхан хүү ааваасаа “Ээж яагаад юу ч болоогүй байхад уйлаад байдаг юм
бол?” гэж асуухад аав нь түүнд “Бүх л эмэгтэй хүн шалтгаангүй уйлдаг юм даа,
хүү минь” гэхээс өөр хариулт хэлж чадсангүй.

Бяцхан хүү өсч том болсон ч эмэгтэй хүн яагаад уйлдгийг ойлгоогүй хэвээр
байлаа. Тиймээс тэр Бурхан руу утасдахаар шийджээ. Бурханыг утсаа авахад нь
“Эмэгтэй хүн яагаад тийм амархан уйлчихаад байдаг юм бол, Бурхан минь?” хэмээн
өнөөх эр асуув.

Бурхан хариулахдаа:
“Би эмэгтэй хүнийг бүтээхдээ эрэгтэй хүнээс илүү, бас онцгой байлгахыг хүссэн
юм.

Би тэдэнд энэ дэлхийн бүх хүнд ачааг үүрэх хангалттай хүч чадлын хажуугаар
орчлон ертөнцийг уярааж зөөлрүүлэх зүрх өгсөн.

Би тэдэнд хүүхэд төрүүлэх, бас төрүүлсэн хүүхэд нь өөдөөс нь уцаарлахын зовлонг
тэсч гарах сэтгэлийн тамир тэнхээ хайрласан.

Би тэдэнд бүх хүн шантарч байсан ч, цуцалтгүй урагшлах эрс шийдэмгий байдал,
ямар ч зовлон зүдгүүрийн үед гэр бүлийнхнээ асарч хамгаалах хатан зориг өгсөн.

Би түүнд хүүхэд нь түүнийг яаж ч гомдоож, зүрхийг нь шархлуулж байсан хайраа
харамгүй зориулах нинжин сэтгэлийг өгсөн.

Би түүнд эр нөхрөө алдаа гаргахад нь уучилж өршөөх уужуу ухааныг өгсөн. Бас
жинхэнэ эр хүн хэзээ ч эхнэрээ өвтгөдөггүй, гэхдээ зарим үед авааль гэргийнхээ
өөрийнх нь дэргэд ганхалгүй байж чадах эсэхийг шалгадаг гэдгийг мэдрэх мэргэн
ухаан өгсөн.

Тэгээд хамгийн сүүлд нь би түүнд хүссэн үедээ уйлах хангалттай нулимсыг өгсөн
юм даа. Энэ нулимсыг тэр хэрэгтэй үедээ хэзээ ч урсгаж болох онцгой эрхтэй.

Хүү минь сонс. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг түүний өмссөн хувцас, бие галбираас
нь харж болдоггүй юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нүднээс нь л хамгийн сайн
харагддаг, учир нь нүд бол асар их хайрыг тээгч зүрх сэтгэлд хүрэх хаалга юм
шүү дээ” хэмээн хэлжээ.

Тиймээс л бүсгүйчүүд бид эмзэг мэдрэмтгий, уян зөөлөн, бидний нулимс энэ
дэлхийн хамгийн үнэтэй ус байдаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж