Гурвалжин будааны ашиг тус | News.MN

Гурвалжин будааны ашиг тус

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Гурвалжин будааны ашиг тус

Үр тарианы гэр бүлийн нэгэн гишүүн нь Гурвалжин будаа юм.
Газраас үл хамаарч ямарч нөхцөлтэй газар шороо, хөрсөнд бие даан ургах бүрэн
чадвартай тэсвэр сайтай үр будааны нэг. Хамгийн сайхан зүйл нь, уг будааг
ургууласны эцэст боловсруулалтын явцад огт химийн тусгай бодисыг хэргэлдэггүй.
Нэг үгээр  газраасаа ургаад, түүгдээд, шууд савлагдаад хэрэглэгчдийн гар
дээр ирдэг. Олон  Улсын  Хүнс Тэжээл Эрүүл Ахуй Судлалын Хүрээлэнгийн
(INHA) сүүлийн 10 жилийн
эрчимтэй судалгааны явцад уг будаа нь хүний биед маш ач тустай бөгөөд орчин
үеийн элдэв өвчин эмгэгийг бүрэн эмчилж  илааршуулах шидтэй гэдэг нь
батлагдсан байдаг. Жишээ нь: чихрийн шижин
,
бөөрний
үрэвсэл, судасны хатуурал, ходоод гэдэс болон хоол боловсруулах эрхтэнгийн
үрэвсэл, зарим төрлийн хавдар  мөн зүрхний шигдээс зэрэг өвчин эмгэгийн
үед хэрэглэх, мөн үс  хумс  ургалт, арьсны өнгө засал бөгөөд хүний
биедэх уургийн бүрэн нөхөлт зэрэгт маш сайн хүнс будаагаар шалгарсан билээ.

 

Гурвалжин  будаанд уураг маш өндөр агууламжтай
байдаг нь хэт их мах идэлтээс  сэргийлж,  уургаа нөхөж буй хүмүүст
асар сайн. Биеийн жингээ барьдаг, хоолоо хязгаарлаж  тусгай дэглэмд орсон
хүмүүст хамгийн их тохиромжтой бүтээгдэхүүн юм. Тэгээд эрүүл хүмүүс ч гэсэн
өдөр тутмынхаа хоол хүнсний хэрэглээндээ хэрэглэж, бие бялдрын болон сэтгэл
санааны хувьд ч тэр эрүүл явахад гурвалжин будаа нь хамгийн хэрэгтэй үр тарианы
нэг.  Уг будаанд агуулагдах уураг бас цардуулын агууламжын хэмжээ нь төмс
болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү байдаг нь шинжилгээний үр дүнд
илэрсэн. Тэгэхлээр тариа гурилтай ч эн дүйцэх цардуулын агууламжтай. Ашигтай
агуулагдах нүүрс ус, төмөрлөг мөн цайрын байгалийн агууламж өндөр нь хүний бие
дэх цусны амин дэмийг бүрэн нөхөх боломжтой юм. Амин дэмийн бүтцэрээ ч тэр байх
ёстой 8 амин хүчлийн 3 нь
 (лизин,
треонин
,
триптофан) 
гурвалжин будаанд байдаг нь хүмүүн бидэнд  хоол
хүнсээрээ дамжуулан авах ёстой амин дэмүүд буюу тэжээлийг нөхөх асар ашигтай
бас боломжтой гэдэг нь илт харагдаж байна. Гурвалжин будаа нь бүхэлдээ 70-80%
крахмал буюу цардуулыг  агуулдаг  бөгөөд  ходоодонд орохдоо
глюкоз болон хувирдаг нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэх нь нэн сайн.
Гурвалжин будаа нь махыг бүрэн орлох боломжтой тул улаан махны хэт хэрэглээнээс
аврах сайн орлуулагч билээ

Эх сурвалж: http://www.tsahimemch.blogspot.com/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-15 202.179.26.58

hen ta nars nerg ni asuusn umbe

Avatar

Buckwheat 2013-10-15 202.131.233.50

Buckwheat – Гречка – Гурвалжин будаа

Avatar

Tulga 2013-10-15 202.72.243.229

Englisheer "Triangle Rice" hahaha

Avatar

Зочин 2013-10-15 99.2.201.90

Оросоор Гречка гэдэг юм.

Avatar

Зочин 2013-10-15 112.72.13.109

what is the international name

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж