Чуулганы хуралдааныг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт  хуралдуулахаар зарласан  байсан ч  хойшлуулсан байна.  Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх  байсан юм.  Тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригийн  үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй учир хойшлуулав.
Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг найман хувьд барих, Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, орон сууцны найман хувийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох  зэрэг асуудлыг үргэлжлүүлэхээр тусгаад байгаа юм.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж