“Эрдэнэс Тавантолгой” баяжуулах үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” баяжуулах үйлдвэр барина

Хятадын төрийн өмчит Чалкод тавьсан 350 сая ам.долларын өрөө зүүн Цанхиас олборлосон нүүрсээрээ энэ ондоо багтаан дарах төлөвлөгөөтэй ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой”  ирэх оноос баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж, эхний ээлжинд энэ талаарх туршилт, судалгааг явуулаад эхэлсэн байна. Тус компани  хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг япончуудтай хамтран туршиж байгаа гэнэ.  Энэхүү туршилтад зориулж, 2000 тонн нүүрсийг Япон руу ачуулсан гэх мэдээлэл байгаа юм.  Туршилтын хариу сайн гарвал “Эрдэнэс Тавантолгой”  бага оврын баяжуулах  үйлдвэр барих бололтой.  Нүүрс баяжуулах үйлдвэр барих компанийг сонгон шалгаруулах тендерийг удахгүй зарлах гэнэ.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж