Норвегийн Засгийн газар огцорлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Норвегийн Засгийн газар огцорлоо

Норвегийн хаан V Харальд Ерөнхий сайд Йенс Столтенбергийн огцрох өргөдлийг хүлээн авч, түүний толгойлсон Засгийн газар огцорсныг мэдэгдлээ. Норвегийн Ерөнхий сайд Йенс Столтенбергийн Хөдөлмөрийн нам өнгөрсөн есдүгээр сард болсон парламентын сонгуулиар хангалттай суудал авч чадаагүй тул зүүний хоёр өөр намд Норвегийн Засгийн газар бүрэлдүүлэх үүрэг ноогдсон аж.  Норвегийн хааны зүгээс Ерөнхий сайдын огцорох өргөдлийг хүлээж авсаныхаа дараа өнгөрсөн парламентын сонгуульд ялалт байгуулсан Консерватив намын тэргүүн Эрна Солбергэд шинэ Засгийн газар бүрэлдүүлэх ажлыг даалгажээ. Эрна Солберг маргааш буюу лхагва гаригт танхимын хуралдаанаар эвслийн Засгийн газар байгуулах ажлыг албан ёсоор эхлүүлэх гэнэ. Парламентын сонгуулийн дараа Консерватив нам, Хөгжил дэвшлийн намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулахаар зөвшилцсөн бөгөөд үүнд Социал демократ, либерал намынхны зүгээс дэмжлэг үзүүлэхээ амласан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж