Хуучин зүйл худалдаж авахдаа болгоомжтой бай

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Хуучин зүйл худалдаж авахдаа болгоомжтой бай

Мөнгөө хэмнэхийг хүсдэггүй хэн байх билээ. Гэвч хуучин бараа эд хэрэгсэл худалдаж авах нь ихэнх тохиолдолд мөнгө хэмнэсэн биш муу наймаа болох нь бий.  Бид та бүхэнд ашиггүй төдийгүй эрүүл мэндэд хортой байж болох хуучин эд хэрэглэлийг нэрлэж байна.

1. Хүүхдийн ор, тавилга: 
Хэрэв та хуучин тавилга худалдан авч хүүхдийнхээ эрүүл мэндийг  эрсдэлд оруулахыг хүсээгүй л бол шинийг худалдаж аваарай. Хүүхдийн тавилга, ялангуяа ор аюулгүй байдал нь шаардлага хангахаа больсон байдаг.
2. Машины суудал:
Хэдийгээр зарим нэг машины суудал зүгээр юм шиг харагдаж болох ч ихэнх нь осолдсон машины суудал байдгийг санахад илүүдэхгүй. Технологийн аюулгүй байдлыг сайжруулах ажил байнга хийгдэж  байдаг тул шинэ суудал авах нь танд илүү ашигтай, найдвартай байх болно.
3. Унадаг дугуйн хамгаалалтын малгай:
Хамгаалалтын хуучин малгайны өө сэв гаднаасаа мэдэгдэхгүй. Учир нь осол болоход гэмтэл малгайн доторх зөөлөн материалд нөлөөлдөг аж.  Хэдийгээр  хамгаалалтын малгай осолоос хамгаалах зориулалттай ч шинийг худалдаж авсан нь дээр.
4. Машины дугуй: 
Хуучин дугуй худалдаж авах осолтой. Учир нь осолд орсон машины  дугуй бат бөх байхаа больж найдваргүй болсон байдаг.  Хэдэн төгрөг хэмнэж   амь насаа эрсдэлд оруулж байснаас  жаахан илүүг төлөөд цоо шинэ, сайн дугуй авах хэрэгтэй.
5. Laptop:
Байнга зөөж авч явдаг шалтгаанаар лаптоп амархан хуучирч, эдэлгээ даахаа больсон байдаг. Хэрэв засаж сэлбээгүй л бол хуучин лаптоп худалдаж авах нь сайн санаа  яав ч биш. Уг лаптоп юу үзэж өнгөрүүлсэн болон ямар чухал хэсэг нь алга болсныг та мэдэхгүй. Мөн шинийг худалдаж авахад дагуулж өгдөг баталгаа, засвар үйлчилгээ танд ирэхгүй гэдгийг сана.  
6. Программ: 
Дийлэнх программууд  компьютерт суулгахад зориулсан компанийн бүртгэлийн дугаартай байдаг. Хэрэв уг дугаарыг  аль хэдийн бүртгүүлсэн бол дахин ашиглах боломжгүй юм.
7. Плазм болон HDTV: 
Ийм өндөр ялгаралтай, дуу дүрсний үзүүлэлт сайтай телевизорыг засах, зарим хэсгийг нь солих нь маш үнэтэй. Зарим тохиолдолд шинийг худалдаж авсантай ялгаагүй үнэ төлөх болдог. Засвар үйлчилгээ болон баталгааг нь бодож шинийг худалдаж авах нь илүү дээр байдаг. Харин хуучин  ТВ авбал эдгээрийн алийг нь ч авах боломжгүй болно.
8. DVD тоглуулагч :
Хуучин  DVD-ыг DVD тоглуулагч чинь уншихгүй байх аюултай. Учир нь DVD тоглуулагчын лазер яваандаа элэгдэж хуучирдаг юм. Засах эсвэл солих нь  шинээр тоглуулагч худалдаж авснаас ялгаагүй болно.
9. Дижитал болон видео камер: 
Лаптоптой адил хуучин дижитал болон видео камерууд унаж доргисон байх магадлалтай. Хэдийгээр илт мэдэгдэхгүй ч ямар нэгэн согог байгаа бол засвар нь маш өндөр  үнэтэй байдаг. Хэрэв та камерын талаар бага ч атугай зүйл мэдддэг бол эргэлзэлгүй шинийг худалдаж авна.
10. Спеакерс болон микрофон :
Эдгээр маш мэдрэмтгий ауди хэрэгслүүд нь доргилт, уналтыг тэсвэрлэдэггүй.  Лаптоптой адил гэмтэл нь илт мэдэгдэхгүй ч дуугаралт нь эвдрэлтэй эсэхийг нь хэлээд өгнө.
11. Линз :
SLR камерын линз камераасаа илүү үнэтэй байдаг. Дүрсний чанарт шууд нөлөөлнө. Линз өчүүхэн төдий гэмтэхэд зурган дээр шууд харагддаг.
12. Спички: 
Энэ бол бидний гэрт байдаг шиг гэрлийн чийдэн биш. Гэрэл зургийн хамгийн чухал хэрэгслийн нэг юм. Спички нь харьцангуй үнэтэй мөртлөө баталгаат хугацаа нь богино байдаг тул хуучин спички хэр эдэлгээтэй байхыг төсөөлж байгаа биз дээ.
13. Матрасс болон гудас :
Та зүгээр нь өөр хүний биеэс гарсан шингэн, хөгц, нян, мөөгөнцөр дээр унтаж байна гээд төсөөл. Түүнээс гадна хамгийн сайн чанарын гудас ч дээд тал нь арван жил эдлэх зориулалттай.  Харин хуучин гудас, матрассны хэдэн настайг хэлэхэд хэцүү.
14. Дотуур хувцас :
Хуучин дотуур хувцас худалдаж авах нь ухаалаг санаа биш ч сануулахад илүүдэхгүй биз ээ. Нян дамжин халдварлах таатай боломж  гэдгийг сана.
15. Усны хувцас :
Удаан эдэлсэн бол чанараа алдсан гэсэн үг. Хэдийгээр та усанд шумбагч эсвэл уг хувцасны хамгийн сүүлчийн эзэн байлаа ч усны хувцсаа байнга сольж байх шаардлагатай. Усны  даралт үүнд маш их нөлөөлдөг бөгөөд элэгдэх нь амархан байдаг.
16. Гутал:
Хэдийгээр  сайн гутал байлаа ч өмнөх эзний хөлийн хэв орсон байдаг. Хөлд эвгүй гутал явахад хэцүү төдийгүй эрүүл мэндэд муугаар нөлөөлж мэднэ.
17. Малгай :
Малгайг хүмүүс тэр бүр угаадаггүйг санах хэрэгтэй. Хуучин малгай худалдаж авахдаа та арьсны халдварт өвчин, хөлсний толбо, үс болон бусад нянгын эх үүсвэрүүд авч байгаагаа анзаарахгүй.  
18.Будаг шунх :
Хугацаа нь дууссан байж болох хуучин будаг шунх авахдаа үүнд элдэв нян үүсэх магадлалтайг сана. Хуучин будаг шунх авч эрүүл мэнд гоо сайхандаа аюул авчирч байснаас шинийг худалдаж авахад гар татах хэрэггүй.
19. Тэжээвэр амьтдын эд хэрэгсэл:
Амьтдын ямар ч эд хэрэгслын үнэр, толбо нь арилдагүй. Хэдий цэвэрлэсэн байлаа ч тэр.
20. Тоос сорогч:
Гэр ахуйн хэрэгслээс хамгийн их  хэрэглэгддэг, хамгийн их зовлон амсдаг нь тоос сорогч. Олон дахин засварт өгч байснаас шинийг авах нь илүү ашигтай.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж