ХАА-н биржээр 375.7 тэрбум төгрөгийн ноос, ноолуур арилжжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

ХАА-н биржээр 375.7 тэрбум төгрөгийн ноос, ноолуур арилжжээ

Монголд анх удаа байгуулагдсан Төрийн өмчит “ХАА-н бирж” ХХК –ийн өнөөгийн байдал болон арилжааны нөхцөл байдлын тухай өнөөдөр албаныхан мэдээлэл өглөө.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль 2012 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэснээс хойш зах зээлийн зээлийн судалгаа, оролцогчдын сургалтыг хийх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, ХАА-н биржийг байгуулах зэрэг бэлтгэл ажлыг хийж, төрийн өмчит “ХАА-н бирж” ХХК-ийг байгуулан 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс биржийн арилжааг эхлүүлсэн.

 Өнгөрсөн хугацаанд ХАА-н бирж дээр нийт 105 удаагийн арилжаагаар 375.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 371.1 тэрбум төгрөгөөр 6202.9 тн ямааны ноолуур, 1.2 тэрбум төгрөгөөр 841.0 тн хонины ноос, 3.3 тэрбум төгрөгөөр 722.1 тн тэмээний ноос тус тус арилжсан талаар албаныхан мэдээллээ. Тус биржийн зах зээлд өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрөл авсан 33 компани, ХАА-н бирж дээр суудлын эрх авсан 29 брокерийн компани, 38 итгэмжлэгдсэн агуулах, хоёр итгэмжлэгдсэн тээврийн байгууллага тус тус оролцож байгаа юм. ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн 2013 оны аравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.5.1-8.5.3 заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь ХАА-н биржийн үйл ажиллагааны өнөөгийн байдалд бодит үнэлгээ өгч, цаашид зах зээлдгарах эрсдлээс хамгаалах чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах ажээ.

Ийнхүү ХАА-н бирж ажилласнаар түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, ченжийн дамжлагыг халах замаар үнэ, нөөцийг тогтвортой байлгах боломж бүрдэх юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж