Н.Оргил: Би жаахан “их зантай” | News.MN

Н.Оргил: Би жаахан “их зантай”

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Н.Оргил: Би жаахан “их зантай”

Соёл урлаг аялал жуулчлалын яамны соёл урлагийн газрын дарга Н.Оргилтой уулзлаа. Нэг үе загварын тайзан дээр од болон гялалзаж, дараа кино урлагаар АНУ-д суралцаж, түүхэн олон кинонд дүр бүтээсэн өвөрмөц төрхтэй энэ залуу ССАЖЯ-нд газрын даргаар ажиллаж байгаа.

-Өнгөрөгч долоо хоногт манайхан олон улсын хэмжээний кино наадмыг анх удаа Улаанбаатарт зохион байгууллаа. Үүнд хичнээн орны уран бүтээлүүд орсон бэ?

-Кино наадмын үеэр нийт арван орны кинонуудыг “Тэнгис” кино театрт үнэгүй гаргасан. Олон улсын кино наадам Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь бол анхных. Францын гурван кино Сингапурь, Тайланд, Энэтхэг, Итали, Берлиний, мөн Иран, Швед, АНУ, Мексик зэрэг орнуудын дэлхийн олон улсын кино наадмуудаас шалгарсан шилдэг уран бүтээлүүдийг кино сонирхогчиддоо үнэгүй үзүүллээ. Энэ бол кино урлагийг хөгжүүлэх маш том алхамж гэж хэлж болно.

-Кино наадам  хийх эрхийг, бас энэ боломжийг яаж олж авсан юм бол?

-ССАЖЯ шинээр байгуулагдсанаар урлагийн салбарын бодлого, тэр дундаа кино урлагийн бодлого дээр түлхүү анхааран ажиллаж байгаа. Тэр ч утгаараа Монголынхоо түүх, соёл, өв уламжлалаа, Монголын нэрийг  олон улсад таниулъя гэвэл олон улсын кино наадам зохион байгуулах хэрэгтэй.Олон улсын кино наадмын зохион байгуулагч багийнхантай хамтарч ажиллах, тэднээс туршлага судлах үүднээс ажлын төлөвлөгөөнд оруулаад Нийслэлийн ЗДТГ-аас “Улаанбаатар” гэх нийслэлийнхээ нэр дээр зохион байгуулах зөвшөөрлөө аваад хийсэн. Монголын урлагийн зөвлөлтэйгээ, Францын соёлын төв, Нийслэлийн соёлын газартай хамтраад ажлаа эхэлсэн. Өөр хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлага байгаагүй.

-Цаашдаа “Улаанбаатар” кино наадам маань жил бүр болох уу?

-Энэ кино наадам маань цаашдаа өргөжөөд явбал олон улсын хэмжээний шүүгчтэй болох, олон улсын кино наадмуудын хэмжээний шагналын сантай болгох, “Улаанбаатар” кино наадамд олон улсын уран бүтээлчид оролцсоноор нэр хүнд нь өсдөг болгох төлөвлөгөөтэй байгаа.

-Гэвч та яагаад төрийн албан хаагч болчихов оо?

-Би яг энэ ажлыг авья, дарга больё гэж төлөвлөгөөгүй. Хоёр, гурван жил хувийн хэвшилд ажиллаж байгаад буцаад кино урлаг руугаа орох гэж байтал шинэ яамны шинэ сайд надад санал тавьсан. Энэ албан тушаал дээр ирж ажиллаач ээ гэж. Бусад хүмүүстэй зөвлөлдөж үзэхэд ч “Чи мэргэжлийн хүн байна. Үндэснийхээ урлагийн төлөө зүтгэх нэг боломж шүү” гэж зөвлөсөн. Урлагийн хүн учраас энэ салбараа болж бүтэхээр нь өөд татчих юмсан гэж зүтгээд жил боллоо. Кино урлаг маш хүнд нөхцөлд байсан учраас би энэ ажлын саналыг хүлээж авсан.

-Кино урлагийн унаад, хөгжихгүй удаад байна гэсэн яриа их гарах юм. Таны хувьд өөрчлөлт, дэвшил мэдрэгдэж байна уу?

-Кино урлагийн ерөнхий түвшин уналттай байж магадгүй. Яг явцын хувийг харахад бол хөгжиж л байгаа. Энэ хөгжлийг хэр хурдацтай, чанартай болгох вэ гэдэг л асуудал. Тэрнээс биш зогсонги байгаа юм бол биш. Нөхцөл байдал тааруухан байгаа нь үнэн. Үүнийг яаж сайжруулах вэ гэдэг л чухал. Кино урлагийг хууль зүйн зохицуулалттай, дэд бүтэцтэй болгох, кино театруудыг шинээр барих гэх мэт чиглэлийг бариад ажиллахад босоод л ирнэ.

Чухам яагаад кино урлаг унаж байна гэж ярьдаг вэ гэхээр уран бүтээлчдийн үнэлэмж маш бага байна. Дэлхийн түвшинд хүрэхүйц үнэлэмжгүй байгаа учраас кино урлаг уналттай байна гэж ярьдаг. Олон улсад яг цэвэр монгол уран бүтээл дэлхийн давцанд гарч харагдсан, үнэлэгдсэн юм гэвэл харамсалтай нь сүүлийн 20 жилд бараг байхгүй. Монгол уран бүтээлч оролцсон уран бүтээл байх боловч цэвэр Монголын уран бүтээл байхгүй. Заавал аль нэг улсын киночидтай хамтарч хийдэг. Тэгэхлээр л нийт урлаг маань уналтад ороод байна гэдэг нь яалт ч үгүй. Гэхдээ зогсонги бол биш. Монгол уран бүтээлчид маань хийгээд л байгаа. Гэхдээ энэ нь чанарын хангалттай түвшинд хийгдэхгүй байна даа. Тиймээс л олон улсын кино наадам хийх хэрэгтэй байсан. Яаж олон улстай хамтарч ажиллах вэ, яаж киноны санхүүг босгодог юм гээд олон тал дээр санал бодлоо солилцох зорилгоор энэ наадмыг зохион байгуулсан. Монголд ийм кино наадам маш их хэрэгтэй. Дэлхийн киноны хөгжил хаана явж байгаа юм, Монгол хаана нь байна, ямар арга хэмжээ авах вэ, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг чухал шүү дээ. Тэгээд найруулагчид, продюсерууд нь найруулагчид нь өөрсдөө ирээд санал бодлоо хуваалцсан учраас маш хэрэгтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

-Манай урлагын байгууллага болон уран бүтээлчдэд зэрэглэл тогтоох гэж байгаа гэсэн?

-Нэгдүгээрт уран бүтээлчдийн үнэлэмж нь бага. Монгол улсын соёл урлаг гэдэг бол энэ улсын хамгийн түрүүнд шийдэгдэж байх асуудлуудын нэг. Яагаад гэхлээр урлагаар дамжуулаад бид хүүхдүүдээ хүмүүжүүлдэг, соёл урлагаар бид хойч үе өв уламжлалаа үлдээдэг, Монгол Улс монголоороо хөгждөг. Хэрвээ урлагийн хөгжил явах ёстойгоороо явахгүй бол Монголын хөгжил хаашаа эргэж эхлэх вэ? Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддах ёстой асуудал. Гэтэл соёл урлагийн ажилчдын үнэлэмж нь багш, эмч нарынхаас бага байдаг юм байна. Тэтгэврийг нь маш багаар тогтоогдог. Ингэхээр бид нар тэр хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байна. Өөр ямар ч арга байхгүй. Хуулинд өөрчлөлт оруулдаг явц өөрөө их удаан байдаг. Тиймээс бид театрууд дотроо ч юм уу, соёл урлагийн байгууллага дотроо зэрэглэл тогтоох нь уран бүтээлчдээ урамшуулах бас нэг арга зам юм болов уу гэж харсан. Миний зүгээс бүх урлагийн байгууллагын удирдлагуудад зэрэглэл тогтоох, уран бүтээлчдээ урамшуулж байх, уран бүтээлчдээ үнэлэмжтэй болгох зорилготой. Зүгээр нэг бүжигчин байсан ч түүнд өөрийн гэсэн үнэлэмж байх ёстой шүү дээ. Манай яам байгуулагдсанаас хойш бид том тоглолтууд их зохион байгуулсан. Энэ тоглолтууд дээр ажилласан уран бүтээлчдийг харамгүй урамшуулсан. Ер нь бололцооны ашиг орлого олж байгаа шоунд оролцож байгаа уран бүтээлчдийн үнэлэмжийг нэмэх зорилгоор ажиллаж байгаа. Ер нь их сайн санхүүжүүлэх аргаар ажиллаж байна. Хамгийн бодитой арга энэ. Дунд нь зэрэглэл үүсгээд цалингаа авахад нь зэрэглэлээр нь нэмэгдэл ороод ирдэг.  Тэгэхгүй бол өдөржин шөнөжин ажиллаад л 400 мянган төгрөг авдаг. Тэдний ажлын цаг, хийж байгаа ажлын хажууд маш бага цалин.Энэ тогтолцоог л болиулах санаатай байгаа юм.

-Кино үйлдвэрийн асуудал юу болж байгаа вэ? Киночдын дунд байгаа том асуудлуудын нэг бол тэр зүйл шүү дээ?

-Би н.Солонго даргатай уулзаж ярихад “Надад бүх юм байгаа. Байх ёстойгоороо байгаа” гэж ярьдаг. Киночид маань болохоор эсрэг юм ярьдаг. Ер нь бол н.Солонго дарга их гоё үг хэлсэн. “Киночдын хоорондын маргаан надаар төгсөөсэй” гэж. Нас намбатай, ухаантай үг. Би ч гэсэн тэгж л ерөөмөөр байна. Төрийн өмчийн хороо энэ асуудлыг шийдвэрлэж байгаа, кино үйлдвэрийн асуудлыг тэд нараас асуувал илүү сайн мэдэх байх. Манай яаманд харъяалагддаггүй учраас бидэнд тийм ч тодорхой мэдээлэл байхгүй.

-Энэ жилийн хувьд ССАЖЯ ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

-Энэ он ер нь төгсгөл рүүгээ хандаж байна. Төлөвлөгдсөн ажлууд маань ч хийгдээд дуусч байна. Одоо үлдсэн ажил гэвэл хүүхдийн зохиолын уралдаан зарласан байгаа. Одоогийн байдлаар 40 зохиол бидэнд ирсэн. Бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ батлаад эдгээр 40 зохиолоос сонгон шалгаруулна. Ингээд сонгон шалгаруулсан бүтээлүүдээ санхүүжүүлнэ. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих үүднээс бид ийм ажлыг хийж байгаа. Оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах, урамшуулах гэж бас чухал ажил бий. Монголынхоо нэрийг гадаадад гаргасан, амжилттай яваа уран бүтээлчдийг шагнах урамшуулах ажил зохион байгуулах учиртай. Улсын санд хөгжмийн, киноны, уран зургийн бүтээлүүдийн дээжсээс жил бүр худалдан авдаг. Эдгээр ажлуудаа хийхээр ажиллаж байна даа.

-Шалгарсан хүүхдийн уран бүтээлүүдийг хичнээн төгрөгөөр санхүүжүүлэх вэ?

-Хүүхдийг уран бүтээлийг Засгийн газрын тогтоолын дагуу жилд дор хаяж 150 саяар төсөвлөгддөг. Шагналын сан, зохион байгуулалт, гээд бүх зүйл энэ дотроо орчихсон байдаг. Тэгэхээр бид 40 зохиолоос хүүхэлдэйн кино олон ангит кино, уран сайхны кино, жүжиг тавих гэх мэт олон санаа гарч ирэх байх гэж найдаж байгаа.

-Таныг дарга болоод их завгүй, бас их зантай болчихсон гэж ярих юм?

-Энэ аягүй сонин зүйл. Намайг бүр жаахан хүүхэд байхаас эхлээд намайг дагасан яриа байгаа юм. Цэцэрлэгт байхдаа л “их зантай” гэж дуудагддаг байсан, одоо хүртэл тэгж  яригдаж л байна. Нээрээ ч би жаахан их зантай байж ч магадгүй. Засрах гэж их хичээдэг. Гэхдээ яагаад тэгж яригдаад байдаг юм бол, гаднаас нь харахад их зантай харагддаг юм болов уу. Уг нь би их олон найз нөхөдтэй, хар багаасаа л үерхэж байна. Зүгээр л гаднаасаа л тэгж харагддаг байх аа.

-Сүүлийн үед таныг Ц.Оюунгэрэл сайдтай их ойрхон байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Байнга л хамт явдаг гэж…?

-Соёл урлагийн сайд бид хоёр хамт байхгүй гээд би яах ёстой вэ. Хүмүүсийн хэлдэг комментуудыг бодоод төрийн ажлыг хойшлуулах ёстой юу? Үгүй л байх л даа. Бид хоёр чинь нэг албан байгуулгад ажилладаг хүмүүс, энд тэнд цуг харагдах нь тодорхой асуудал шүү дээ. Интернетээр гүтгэлгийн чанартай мэдээлэл их бичдэг юм байна лээ. Хэрвээ байнга бичээд байх юм бол хуулийн байгууллагад л хандах байх даа. Гэхдээ тэгэх хэрэг байна уу даа. /Инээв/

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-15 103.23.51.4

тэнэг л биш юм бол яасан гэж их зантай байдаг байнаа. Хонго толгойтой ийм амьтдыг хэн төр лүү оруулчихдаг байнаа

Avatar

Зочин 2013-10-15 103.23.51.4

бүлт үсэрдэг нинжа байна даа. мэргэжлийн хүн од мод ч гэх шиг. Соёл урлагийн агентлаг байгуулагдахад наад гоожуур шиг дарга нь болох гээд ээжийгээ үхтэл гүйлгэсэн гээ биз дээ. Даргын хоббитой нөхөр л гэ сэн ш тээ

Avatar

Зочин 2013-10-15 103.23.51.4

энэ хүнд үнэгүй кино үзэх үнэмлэх өгөөд ажлыг нь өөр хүнд өгвөл яасан юм бэ. Киноны донтой нэг бацаан л байна ш тээ. Монголын соёл урлаг шүү дээ. оюунгэрэл сайдаа.

Avatar

Зочин 2013-10-15 103.23.51.4

оюэнгэрэл оргил хоёрыг тэр америк руу нь хөөж явуулаад монголчуудынхаа эрх ашгийг бодох хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2013-10-15 103.23.51.4

тэр оргил гэдэг хүнийхээ зургийг тавиачээ. Нэг муу арзайсан азарын зураг тавьчихсан байна ш тээ. Хүнийг ингэж доромжилж болхгүй ш тээ

Avatar

С.Бямба 2013-10-15 97.64.183.126

Pusanaas gran-pri avsan С.Бямба- iin yariltslagiig unshaad daraa ni uuriinhuu ene yariltslagaiig unshaad uzdee. С.Бямба uullin burged chi bol ut horhoi baigaa biz ?

Avatar

Зочин 2013-10-15 182.160.36.141

yag uneniig helehed soyol urlagiin bodlogo unaj bna shu.hangalttai ajillaj chadahgui bna.

Avatar

san***** 2013-10-15 202.180.220.77

Ene zaluu chin SARANTUYA-n duunii klipend togloson, mun eej ni Narangerel ch biluu UIH-n gishuun bsan, Umnugovi-d temeen polo geed temtseen zohioj yavsan emegtein huu yum shig sanagdaad bh yum. Er ni bol alivaa Yamand tuhain salbar–n bodlogo todorhoilogch nar ajilladag yum, harin suuliin ued buh Yam -nd adilhan barag yu ch medehgui humuus ireed jaahan yum suraad nam ni soligdohoor garaad yavdag … muu jishig togtog bgaam da, yaj ULS ORON MINI HUGJIH bilee de, iim bhad….

Avatar

Биндэр 2013-10-15 202.21.111.98

Энэ гар сайхан наах юм аа. Ээж нь гуйж байж төрийн албанд зүтгүүлж оруулсан. Хоосон толгой. Кино наадам зохиосон гэчихжээ. Урлагийн зөвлөл гадны төслийн санхүүжилтээр хэдэн кино үнэгүй үзүүлснийг Яам нь ажил хийсэн болгоод.

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.10

Zolbyn sh ees chyn , xuuxed iim uye deeree uxuurdmuur shuu .

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.5

Zolbyn sh ees chyn , xuuxed iim uye deeree uxuurdmuur shuu .

Avatar

ok 2013-10-15 202.55.182.82

M*****

Avatar

ok 2013-10-15 202.55.182.82

Bishee.

Avatar

ok 2013-10-15 202.55.182.82

Kinoonoos uur urlag mongold alga uu.yandaa.oyungerelee.

Avatar

Urlagiin Hun 2013-10-15 202.55.182.82

Mongoliin soyoliin Bodlogo kino yum ba l daa. Oyungerel saidaa ene dunhuu Nuhur uu zailuulaach dee

Avatar

Зочин 2013-10-15 182.160.1.170

uineed deesh garahgui bhuu

Avatar

dahiad 2013-10-15 50.148.101.212

za tegeed ter dendev nyamhuu avgaig eej shigee huniig ALLA BUGACHIVA, gej duudag gej baigaa, nuh zurehees nas zurehgui avaad suuh gej baigaa bij heregzee hangahad hamaagui nuhuudehee bariad hevtej baisanaas deer gedeg gej baigaa, tegej ter avgai hejuu baidaltai yrij baihad n bi hereggui ee zaluu huntei hogshin avgai iim baidaltai holbootoi baih muuhai gej helsenees boloj heruuliig ursgaj ugsen dee ter avgai odoo namaiog hen gedegiig medej bgaa gehdee bi aihgui ter egchees nadfad ochnood doromjilson barimt n baigaa dahaid chjicago iin shuuhed ugehed belen baina

Avatar

Зочин 2013-10-15 50.148.101.212

нхгнаи (103.26.194.*) 1 цаг 26 минутын өмнө Мөөн мөн hen ve (50.148.101.*) Өчигдөр 23 цаг 31 минут SARANTUYA iin clip-d togldog zaluu munuu mun bol bi ta nart ih goy barilt delgiiy hariulj ugne uu americad haan ali hotod surch baisan ve za bi dahiad bichij baina ene nuher UVS aimalgiin uderhangai sumiin huduunii dendev iin nyamhuu gedeg 50 garsan avgaig garaas n hutelj emnelegt ochih tsusnii shinjilgee hiilgej avaad chicagod surguuli tugstelee tsohij baisan yum heregtseegee hangaj baisan yum za ter avgai aimaar jijig biytei bondgor bugshtei, iim l hachin hun zaluu hun baij 50 hol garsan avgaig heden jileer heregtseendee ashiglaj baisan za uuniig n buruu shuu geed ter avgaid herlchihsen chin namaig uder shungui interneteer muulj baisan suuldee bi shuuhed urgdel bichij ugeed heseg harsan ymar negen sejig abvsan uu yasan tegeed chimeegui boloj baisan yum odoo uuniig oloj unshaad dahiad davshilj ehleh bij medeej hgariug n ugne bi ..bur hatuu ugne ter avgaid

Avatar

Оргил ч гэх шиг 2013-10-15 91.77.168.196

Мэдлэг, боловсрол, харилцааны соел муутай хэцvv xvн санагдсан даа! Энд тэнд элдэв ажилд оролцож байгааг нь харахад зовмоор! Зайлуул буруу нь гэж юу ч байхав дээ! Ийм ажилд томилж байгаа xvмvvс л буруутай шvv дээ! Ганцхан энэ ярилцлагыг нь л харахад хэцvv санагдаж байгаа биз дээ!!!

Avatar

mongol xun 2013-10-15 103.26.194.101

xunii udam sudaraa gej. udam muutai xuu yum xo"orxii. to"rd bol demii dee. urlagtaa l yavjeel dee. mongol to"rd xen 1 xariin ch yumuu xyatadiin orsiin xuuxed baij boloxgui ee. ene chin tsustai xolbootoi yumshuu

Avatar

Зочин 2013-10-15 182.160.36.24

энэ нөхөр ёстой бишээ соёлын бодлогт олон асуудлууд бий соёл урлаг шоу биш…мэдлэг хүрэхгүй бол өөрөө зайгаа тавиад өгөөч өнгө мөнгөнд нүд нь өвчилсөн хүн байна ллээ нооронхой муухан шиг хүнийг бол авч уулзахгүй шүү өөрөөсөө дээгүүрэхээс нь зугтана их шогоо

Avatar

Зочин 2013-10-15 108.53.149.107

tiim ih zantai bish. jiriin, yagaad hun muulaad btsgaana ve? Bayartsogtiigoo muultsgaa!

Avatar

bolio 2013-10-15 97.64.183.126

chi odoo bolio

Avatar

Зочин 2013-10-15 202.21.114.5

Dongio

Avatar

s** 2013-10-15 103.26.194.61

Mal *****

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.118

Энэ нөхөр чинь УИХ-ын гишүүн байсан Наранцэцэг гэж авгай байсан, түүний хүүхэд нь. Ганц хүү нь байхаа. Харин эцэг нь алжир билүү маракко ч билүү. Нэг иймэрхүү гаралтай нөхөр. Ажилдаа хэр юм бүү мэд. Лав л монголын урлагийн бодлогыг арай биш байх аа.

Avatar

нхгнаи 2013-10-15 103.26.194.121

Мөөн мөн

Avatar

hen ve 2013-10-15 50.148.101.212

SARANTUYA iin clip-d togldog zaluu munuu mun bol bi ta nart ih goy barilt delgiiy hariulj ugne uu americad haan ali hotod surch baisan ve

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.121

Мөн

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.102

l*****

Avatar

ene 2013-10-15 202.126.89.178

huduunii oyutan ohidiin tolgoig erguulegch huurhii

Avatar

zochin 2013-10-15 161.74.226.211

Undaa uvurmuts tsaraitai baigaa um be keke. He reminds me typical Turkish or Azarbejan, Armian

Avatar

Зочин 2013-10-15 94.79.36.218

үнэгүй кино гаргаснаа "кино наадам" гд бгаму. О.У-ын кино наадам хх гж бна гд төсвийн хэдэн төг үрсэн болоо. Соёлын яамныхан бодлогын түвшинд ажил боловсруулаад тэрийг н агентлаг, газрууд, тбб зохион байгуулж болно ш дээ. жижиг хүмүүс жижиг л сэтгэх юм даа, халаг гж. 2 үг зөв эвлүүлээд ч ярьж чадахгүй ийм амьтан яаж яамны газрын дарга бгаад, төриийн ажил хж, салбарын бодлого боловсруулах вэ дээ, боловсролгүй юмаа гэхэд ядаж тархи н жаахан ч гсн сэтгэдэг бол. Сайд н ч гж ийм "амьтан" (мал)ажилд "урьж" байдаг хөөрхий дөө монгол улс минь

Avatar

Zochin 2013-10-15 103.26.194.112

Deerh commentiig ene hund aimar durgui neg gar olon hun bichih baigaa um shig bichjee gej kkk

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.120

Батаарын яамны ажил явахгүй л дээ сайд гэж нэг хөгшин америкийн дэвсгэр салбарын дарга бас хаанахын шээээээс гэдэг нь тодорхой биш соёлын яамыг зүгээр л хэдэн хүнд албан тушаал олгохын тулд байгуулсан болохоос ажил хийлгэх гэсэн биш битгий үнэмш

Avatar

Зочин 2013-10-15 103.9.91.202

хөөррхөн дүрлийз шүү хххх

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.61

Bi ix zantai xun gej yarig baigaa xuniig anx udaal xarlaa , doen tsaraylsan zol byn she es ,

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.78

Bi ix zantai xun gej yarig baigaa xuniig anx udaal xarlaa , doen tsaraylsan zol byn she es ,

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.64

Bi ix zantai xun gej yarig baigaa xuniig anx udaal xarlaa , doen tsaraylsan zol byn she es ,

Avatar

Jilo 2013-10-15 103.26.194.65

Alban tushaal zag hugzaaniih,er Hun shig baij,daraan laaz oshgolj yvah uedee bi tiim ym hiisen shuu gej nuur bardam alx……odoohondoo chinii tuhai oligtoi ym duuldahgui ym.

Avatar

Чимгээ 2013-10-15 103.26.194.67

Ээ чаавас гэж , өөрийгөө их зантай гэнээ,Зайлуул энэ бид 2 их зан гаргаад ч яах юм билээ.Олигтой удам судартай,өндөр боловсолтой хүн байсансан бол хүмүүс хүндлээд тодорхой хэмжээгээр *эмээж* харьцах байсан байх даа, Энэ ярилцлага,энд бйагаа сэтгэгдлүүдийг харж байхад хүний хүндлэл хүлээх хүн биш байна

Avatar

mongol 2013-10-15 114.31.70.25

teng bolood ih zan gargadag biz.chadvargui gar

Avatar

Gaihaad 2013-10-15 198.228.228.18

Ene hun zailuul hen negnii butach huuhed bn daa. Angaichihaad

Avatar

Зочин 2013-10-15 128.250.0.80

Yamnii gazriin darga hun bizd. 10 jiliin huuhdees ch doloon dor yum yariad, uuriiguu uud ni tatah geed ch bgaa yumshig sonin yum yarij yavahiin. Baga bhad ohidod taalagdah geed l iimerhuu yum yariad syyj bdagsan humuus

Avatar

Зочин 2013-10-15 128.250.0.80

Yamnii gazriin darga hun bizd. 10 jiliin huuhdees ch doloon dor yum yariad, uuriiguu uud ni tatah geed ch bgaa yumshig sonin yum yarij yavahiin. Baga bhad ohidod taalagdah geed l iimerhuu yum yariad syyj bdagsan humuus

Avatar

Зочин 2013-10-15 128.250.0.80

Yamnii gazriin darga hun bizd. 10 jiliin huuhdees ch doloon dor yum yariad, uuriiguu uud ni tatah geed ch bgaa yumshig sonin yum yarij yavahiin. Baga bhad ohidod taalagdah geed l iimerhuu yum yariad syyj bdagsan humuus

Avatar

h 2013-10-15 202.180.216.235

hogiin gar daa

Avatar

Зочин 2013-10-15 203.91.112.198

eneg gachin gachin yum yarisan, yag yu yarih ni u geed chagnahaar yarianiihaa utgiig ooroo oilgohoo baitsan nohriig yaana daa emegnelteimaa

Avatar

bayar 2013-10-15 182.160.43.40

Ene garuud hudlaa hudlaa mungu baihgvi geed l suugaad baidag garuud yuch hiihgvi baij

Avatar

зочин 2013-10-15 203.194.115.136

Улаанбаатар кино наадамыг зохиосонд тун баяртай байна. олон сайхан зүйлс хийж дэмжээрэй,

Avatar

Зочин 2013-10-15 203.91.118.254

жаахан гэх юм байхгүй их зантай

Avatar

кинонаадам үзэгч 2013-10-15 203.194.115.136

кинонаадам сайхан болсон, Оргилд баяр хүргэе

Avatar

Зочин 2013-10-15 202.170.68.131

Соёл, урлагийн салбарын бодлого барь гэснийг зөвхөн кино гээд ойлгоод байгаа юм аа даа

Avatar

Зочин 2013-10-15 202.131.233.187

Энэ ямар үндэстэн юм бол?

Avatar

Зочин 2013-10-15 133.87.225.82

buriad gej sonsson yum baina.

Avatar

Зочин 2013-10-15 103.9.91.202

монгол эстонйн метис гэсэн байх аа?

Avatar

Зочин 2013-10-15 108.53.149.107

hungary, hunnugiin udam

Avatar

Зочин 2013-10-15 203.91.119.101

naad huuhdiin zohial shalgaruulah chin uul huuhdiin toloo gazar , zohiol;chdiin evleliin ajil bh um . yamnii gazriin darga gehed hiij bga chin den duuu jul umdaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж