Домогт Зоя Голубева 13 дахь түрүүгээ хүртлээ | News.MN

Домогт Зоя Голубева 13 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Домогт Зоя Голубева 13 дахь түрүүгээ хүртлээ

Монгол улсад анх удаа болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн сүүлийн өрөг өнөөдөр болж, медальтнууд тодорлоо.

Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева боломжит 30 онооноос 22 оноо авснаар дэлхийн аваргын болзлыг хангасан бол,  дэлхийн дөрвөн удаагийн аварга Украйны их мастер Дарья Ткаченко 21 оноогоор, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина 20 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Зоя Голубева тэмцээний эхний өдрүүдэд болсон блиц, түргэн тоглолтын
дэлхийн аваргын тоглолтод оролцоогүй бөгөөд үндсэн төрөлд түрүүлснээр "дэлхийн аварга" цолыг дахин хүртээд байна.

Зоя Голубева нь 1967 онд Белорусийн Минск хотноо мэндэлжээ. Тэрээр
Латвийн иргэнтэй гэрлэснээс хойш тус улсын өмнөөс тоглох болжээ. 1986
онд дэлхийн таван удаагийн аварга Елена Альтшулийг хожиж, дэлхийн
аваргын анхны түрүүгээ авсан бол Монголын дэвжээнээс 13 дахь алтаа
хүртлээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцсон цорын ганц даамчин.

Ийнхүү Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Ази тивд анх удаа 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо


Дэлхийн даамын холбооны (FMJD) дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд зохиогддог аж. 2012 онд Франц улсад болсон Дэлхийн даамын холбооны Ерөнхий ассемблейгаар Польш, Эстони улсуудтай Монгол улс өрсөлдөж, 100 буудалт даамын 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрхийг авчээ. Монгол улс 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрхийг аваад зогсохгүй блиц /5 минут/ болон рапид /15 минут/ тоглолтын эрхийг давхар авсан.

Манай оронд сүүлийн жилүүдэд оюуны спортын гол төрлийн нэг болох 100 буудалт даам эрчимтэй хөгжиж, сонирхон хичээллэгсдийн тоо олноор нэмэгдэхийн зэрэгцээ тамирчид тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлж байна. Тухайлбал, 2013 оны өндөр зэрэглэлийн тэмцээнээс Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ОХУ-ын Уфа хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 12-т шалгарч, даамын спортын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Мөн Узбекстаны Ташкент хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Баттулга, Э.Мандахнаран нар тэргүүлж, “олон улсын их мастер” цолыг хүртсэн.

Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Пума империал” зочид буудалтай хамтран аравдугаар сарын 2-15-ны өдрүүдэд 38 дахь удаагийн тэмцээнийг зохион байгууллаа. Мөн Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голландын иргэн Харри Оттен Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Литвийн Рима Данилевичене,
туслах шүүгчээр БНХАУ, Украйн, Монгол улсын шүүгч нар ажиллалаа.

Тэмцээний эхний өдрүүдэд түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорсон бол үндсэн төрөл энэ сарын 4-15-ны өдрүүдэд боллоо.

Үндсэн төрөл болох 100 буудалт даамын 2013 оны “дэлхийн аварга” цолны төлөө шилдэг 16 тамирчин швейцарь системээр өрсөлдөж, өнөөдөр сүүлийн өрөг болж, медальтнууд тодров.

Тэмцээний үндсэн төрөлд ОХУ, Монгол улсаас гурав, БНХАУ-аас хоёр, Украйнаас хоёр, Голланд, Беларусь, Латви, Литва, Польш, Эстон улсаас тус бүр нэг тамирчин оролцов. Тэдний дунд дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, олон улсын их мастер Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украйны их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн түргэн тоглолтын аварга, БНХАУ-ын аварга Г.Алтанхуар нарын шилдэг тамирчид өрсөлдлөө.

Монгол улс зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 2012 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн оролцов.

Тэмцээний үндсэн төрөл швейцарь системээр 15 тойрог тоглосноос өнөөдөр медальтнууд тодорлоо.

Алтан медаль: Зоя Голубева (дэлхийн 12 удаагийн аварга, ОУИМ Латви)
Мөнгөн медаль: Дарья Ткаченко (дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУИМ Украйн)
Хүрэл медаль: Тамара Тансыккужина (дэлхийн таван удаагийн аварга, ОУИМ ОХУ)

4. Виктория Мотричко (Украйн) -19 оноо
5. Ольга Федорович (Беларусь) -18 оноо
6. Гансүхийн Алтанхуар (БНХАУ) -17 оноо
7. Матрена Ноговыцина (ОХУ) -17 оноо
8. Наталья Садовска (Польш) -16 оноо
9. Аиына Собакина (ОХУ) -15 оноо
10. Хейке Верхеул (Голланд) -14 оноо
11. Лайта Адлайте (Литва) -13 оноо
12. Жао Ханчин (БНХАУ) -13 оноо
13. Эрдэнэцогтын Мандахнаран (Монгол) -12 оноо
14. Мөнхбаатарын Нямжаргал (Монгол) – 9 оноо
15. Моломжамцын Одгэрэл (Монгол) -7 оноо
16. Пирет Виирма (Эстони) – 7 оноо


Блиц төрөл (10.3):

Алтан медаль: Матрена Ноговицына (дэлхийн оюуны спортын их наадмын аварга, ОУИМ ОХУ)
Мөнгөн медаль: Виктория Мотричко (дэлхийн оюуны спортын их наадмын мөнгөн медаль, ОУИМ Украйн/
Хүрэл медаль: Дарья Ткаченко (дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУИМ Украйн)

Рапид /15 минут/ (10.2)

Алтан медаль: Дарья Ткаченко /Украйн/
Мөнгөн медаль: Виктория Мотричко /Украйн/
Хүрэл медаль: Наталиа Садовска /Польш/

Тэмцээний 13 дахь өрөгт дэлхийн 12 удаагийн аварга, домогт Латвийн Зоя Голубеваг буулган авсан тэмцээний хамгийн залуу оролцогч, 15 настай, спортын дэд мастер М.Одгэрэлтэй цөөн хором саатлаа.

-Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубеваг буулган авч түүхэн амжилт үзүүллээ. Энэхүү тоглолтод хэрхэн тоглосон бэ?

-13 дахь өрөгт тэмцээнийг хожигдолгүй тэргүүлж явсан Зоя Голубеватай тоглосон. Өмнөх тоглолтуудын адил тоглолтыг эхлүүлсэн. 28 дахь нүүдэл дээрээ комбинац /цохилт/ хийж боломжийг өөртөө авсан. Миний хувьд даам гараад ирсэн болохоор Зоя Голубевад хүнд болж ирсэн. Энэ үед түүний цаг 58 минут, минийх 38 минут байсан. Тэрбээр энэ нүүдлийн дараа хүнд байдалд орж эмчийн тусламж авч тоглолтыг үргэлжлүүлсэн. Голубева дахин ширээний ард суухад үнэхээр бухимдалтай байгаа нь анзаарагдсан. Тэр цагаа хоёр минут хүртэл нь тоглосон. Гэсэн ч миний байрлал ашигтай байсан болохоор түүнд боломж олдоогүй.

-Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, анхны хожлоо авлаа. Сэтгэгдэл их өндөр байгаа байх?

-Мэдээж тоглолтын дараа сайхан байсан. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй миний хувьд анхны хожил. Дэлхийн аваргын анхны хожлоо домогт тамирчинг буулган авсандаа одоо ч итгэж өгөхгүй л байна. Зоя Голубевагийн хувьд 12 дахь өрөгт олон улсын их мастер Э.Мандахнарантай тэнцээд байсан бөгөөд маргааш нь надтай тоглож ялагдсан. Харин тэр сүүлийн хоёр өргөө хожлоор өндөрлүүлж, 13 дахь түрүүгээ хүртлээ. Бас би түүнтэй 13 дахь өрөгт нь таарсан нь их сонин тохиолдол боллоо. Зоя Голубева 10, 11 дэх тавилдаа дараалан хожил авч тэмцээнийг итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Түүний араас нэхэж буй даамчид гурван оноогоор тасраад байсан. Тэгээд ч гол өрсөлдөгч нартайгаа тэнцэж, улмаар гурван оноогоор тасраад ирсэн болохоор түүнд энэ тэмцээнийг хожигдолгүй дуусгах боломж байсан байх. Тэр надад хожигдсоны дараа өдрийн хоолонд ороогүй бөгөөд түүнд хэцүү байсан байхаа. (инээв)

-Энэхүү тэмцээнд хэний удирдлагад хичээллэж оролцов?

– Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ олон улсын их мастер Д.Баттулгa дасгалжуулагчийн удирдлагад хийсэн.

100 буудалт даамын 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын бичлэгийг http://ulaanbaatar2013.com -с үзнэ үү. Тэмцээний фотог ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОРЧУЛУУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-15 202.70.42.102

uneheer mundag humuus irjee,. Domog hun aragguil domog baidag um bnaa

Avatar

Зочин 2013-10-15 172.3.190.220

Bayar xyrgei ! Minii Mongoliin baxarkhal bolson uzesgelen goo busguichuuddee mash ix bayarlaa, Ta xed bol agyy gaixamshig, Mongoliin gaixamshig!!!! Mash sain baina, mash sain.

Avatar

neeree 2013-10-15 103.26.194.59

Yag baruunii ornuud daam gej barag meddegguin bilee shuu ih sonin

Avatar

Зочин 2013-10-15 103.26.194.134

haha baruun chin jinhene daamiin ulgii nutag. holland bol buh hun n toglodog dund surguulidaa hurtel zaadiimshdee

Avatar

Зочин 2013-10-15 202.179.23.120

манайхан хэрэг алга маш муу оролцлоо.

Avatar

DAAMDAJ DALDAGANAAAD L . . . 2013-10-15 216.68.164.210

DAAM GEJ TENEG TOGLOOM. DELHIIN AVARGA CH GEH SHIG. DELHIID 200 GARUI ULS ORON BAINA. 6-7 ULS (OROSIIN HARIYA BAISAN HEDEN DALDAGANUUR OROS HELTNUUD DEEREES NI CHINA, HOLLAND) OROLTSSON TEMTSEENIIG DELHIIN AVARGA-NN TEMTSEEN GEED, TEREND NI MONGOL ORCHIHSON TSOHIJ YAVNA. BOLIMOOR YUM. HAIRAN MUNGU, TSAG.

Avatar

фен 2013-10-15 103.26.194.98

Дэлхийн аварга хүн дархан аварга шиг нутгийн охинд тахимаа өгсөн байна.Аргагүй л дархан аврага,ухаалаг эмэгтэй байна.Желаем счастья и успехов.

Avatar

hm 2013-10-15 90.217.152.200

daam toglood abraga bolhod domogsood baih uy bainaa… 10 iin hurd tseejlehees iluu uitgartai teneg togloom…

Avatar

GGG 2013-10-15 103.26.194.84

Hehe, chi chine harin teneg batsaan baina daa. Hun yahaaraa yumand uiddag geech chaddaggui yumaaraa oroldohoor amarhan uiddag yum. Huurhii duu gej..

Avatar

stheth 2013-10-15 126.64.130.143

Домог Домог l geh yum, chamd Домог baidag yum baiga biz, henii ch tanihgui teneg orsiig end dahin dahin Домог gehee boli

Avatar

zailaa 2013-10-15 64.235.154.37

ene ohin neeh turuultsen yum shig yrij bainaa. Gantshan hojchood suga chin. Lol

Avatar

Мөнхжарг***** 2013-10-15 103.23.51.4

Монголчуудын хамгийн их бэлэгшээдэг тоо бол 13. 13 дах түрүүгээ энэ тоог бэлэгшээдэг монголд авсан нь тэнгэрийн зарлиг гэлтэй. Мөн Европчуудын хамгийн дургүй тоо бол 13. Энэ өрөгтөө 13 – ын тоог бэлэгшээдэг Монголын даамчинд хожигдлоо. Сонин тохиол шүү. Билэг билэгдлийн тал дээр цааанаа нэг гайхамшигтай сэтгэхүйтэй ард түмэн шүү.

Avatar

Монгол 2013-10-15 203.91.112.186

Тэр цаана нь зогсч байгаа нь Сугар уу?

Avatar

Зочин 2013-10-15 182.160.40.78

Тиим л байна. Далжийгаад л зогсож байна ш тээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж