Гэтэл ШӨХТГ-ынхан болон О.Магнай дарга шүүхийн шийдвэрийг ойлгосонгүй юу, эсвэл бууж өгөхийг хүссэнгүйнх үү, “Шүүхээс ШӨХТГ-ын торгууль, шийтгэврийн хэмжээг хэвээр баталсан. 4.9 тэрбумын торгуулийн мөнгийг ойрын хугацаанд улсын төсөвт оруулна. Хэвлэл мэдээллийнхэн худал мэдээлэл зориудаар цацаж байна” гэхчилэн мэдээлж, хэвлэлийн хурал зарлан эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин өнөөдөр ШӨХТГ-ынхан шүүхийн шийдвэрийн дагуу алдаагаа засах болсоноо албан ёсоор хэллээ. Тайлбарт “Шүүхийн эцсийн шийдвэрийн дагуу “НИК” компанийн АИ92, дизель түлш гэсэн хоёр бүтээгдэхүүний тухайн оны борлуулалтын орлогыг үнэн зөв тогтоож, түүнээс торгуулийг шинэчлэн тавина. Харин уг хоёр бүтээгдэхүүний борлуулалтын орлого тогтоогдох боломжгүй болсон тохиолдолд 4.9 тэрбумын торгуулийг хэвээр үлдээнэ” гэж мэдэгджээ.
Ямартай ч шүүхийн шийдвэрийн дагуу ШӨХТГ-ынхан “НИК”-ийн орлогыг дахин судлаж, шинээр шийтгэвэр тогтоож, торгох нь тодорхой боллоо.