Баянзүрхчүүд бүх нийтээр мод тарив

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Баянзүрхчүүд бүх нийтээр мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр” –тэй болсон. Зарлигийн дагуу өнгөрсөн бямба гаригт Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран “Миний дүүрэг ” мод тарих аяныг зохион байгуулав. Аяны хүрээнд дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан албан хаагч болон дүүргийн нутагт байдаг Ерөнхий боловсролын 20 сургуулийн багш, сурагчид оролцож 500 ширхэг Улиас  мод тарьсан юм.

Мөн “Хос Туйл“ ХХК, Сайн үйлсийн төлөө залуус ТББ-ын хамт олон дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын зүүн эргийн хогийг цэвэрлэж, 110 ширхэг Бургас тарьсан юм. Харин  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр ”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 28-н хорооны ажилтан, албан хаагч, иргэд оролцож 650 ширхэг мод, бут сөөг, 110 ширхэг үхрийн нүдний суулгац тариаллаа.

“Миний дүүрэг” аяны хүрээнд модны үрсэлгээ болон олон төрлийн цэцэг, газар тариалангийн гар багаж хэрэгслийн үзэсгэлэн худалддааг явуулжээ. Үзэсгэлэн худалдаагаар 45 нэр төрлийн 50 мянган ширхэг бут сөөг, модыг худалдан борлуулсан байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж