
Мөн “Хос Туйл“ ХХК, Сайн үйлсийн төлөө залуус ТББ-ын хамт олон дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын зүүн эргийн хогийг цэвэрлэж, 110 ширхэг Бургас тарьсан юм. Харин “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр ”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 28-н хорооны ажилтан, албан хаагч, иргэд оролцож 650 ширхэг мод, бут сөөг, 110 ширхэг үхрийн нүдний суулгац тариаллаа.
“Миний дүүрэг” аяны хүрээнд модны үрсэлгээ болон олон төрлийн цэцэг, газар тариалангийн гар багаж хэрэгслийн үзэсгэлэн худалддааг явуулжээ. Үзэсгэлэн худалдаагаар 45 нэр төрлийн 50 мянган ширхэг бут сөөг, модыг худалдан борлуулсан байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.