Ханган нийлүүлэлтийн сонгон шалгаруулалт зөв явагддаг уу? | News.MN

Ханган нийлүүлэлтийн сонгон шалгаруулалт зөв явагддаг уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Ханган нийлүүлэлтийн сонгон шалгаруулалт зөв явагддаг уу?

Оюутолгойн ханган нийлүүлэлтийн сонгон шалгаруулалт зөв явагддаг уу?

“Оюутолгой”-той холбоотой үйл ажиллагааг монголчууд бид  “өрмийг нь аваад хусмыг нь үлдээх”-тэй зүйрлэдэг. Энэ үг зүгээр ч нэг гараагүй. Монгол компаниуддаа бага шиг үнийн дүнтэй ажил үйлчилгээний тендер “олгоод” томоохон төсөл, тендерийг “томчууд”, ялангуяа гадныханд “хүртээдэг” болохоор нь тэр.

Саяхныг хүртэл “Оюутолгой”-нхон хүнсээ ч гадны компаниас, бичгийн цаасыг хүртэл Бээжинд байдаг ханган нийлүүлэлтийн компаниар дамжуулан авдагбайсан гэдэг. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр олны өмнө ил болж, бага ч болов өөрчлөгдсөн гэгддэг ч шударгаар хөдөлмөрлөгч Монгол компаниудын хувьд “Оюутолгой” хүрч боломгүй оргил, халдаж боломгүй хаалттай бүс хэвээр л байгааг МИАТ компанийг тойрсон асуудалд хамаатай, одоогоор мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа “ЭйрМаркет” олон улсын билетийн касс Оюу Толгойн онгоцны билетийг нийлүүлдэг нь харуулж байна.

Дэлхийн болон монголын тэргүүлэх чиглэлийн компаниуд харилцагч байгууллагаа сонгохдоо тухайн байгууллагын нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй байдал, авлигаас ангид байх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, компанийн засаглал зэрэг бүхий л шалгуур  үзүүлэлтүүдийг судалж байж хамтрах эсэхээ шийддэг. Энэ нь сонгогч компанийн хувьд нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж байгаа үнэлж баршгүй хувь нэмэр, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл билээ.

Гэтэл “Оюутолгой”-ийн удирдлагууд яагаад заавал мөнгө угаасан хэрэгт холбоотой нь хэвлэл мэдээллээр цацагдах болсон компанитай хамтран ажилладаг бэ? Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч гэж өөрсдийгөө тодорхойлогч тухайн компанийн хувьд нийгмийн хариуцлага гэж оюутнуудад тэтгэлэг өгч, ухаж сэндийчэж баялагийг нь авсан газраа эргэн сэргээхийг хэлдэггүй байлтай.

“ЭйрМаркет”-ийн мөнгө угаасан хэрэг нь эцсийн байдлаар шийдэгдээгүй гэж  аль аль тал нь өөрсдийгөө өмөөрч магад ч нийгмийн хариуцлага гээчийг жинхэнэ утгаар нь ойлгодог , хэрэгжүүлдэг компаниуд  иймэрхүү зүйлд нэр холбогдсон байгууллагатай хамтран ажиллахгүй билээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж