1000 гаруй лифтэнд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

1000 гаруй лифтэнд шалгалт хийжээ

Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж буй 1000 гаруй лифтэнд үзлэг шалгалт хийжээ. Үзлэгт хамрагдсан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн лифтэнд ихэвчлэн ашиглалтын хугацаа хэтэрсэн, санамж бичиггүй, үзлэг үйлчилгээг тогтмол хийдэггүй гэсэн зөрчил илэрсэн байна. “Бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон УБ Лифт зэрэг компаниудтай хамтран энэхүү шалгалтыг хийж байгаа. Удахгүй нэгдсэн дүн гарна. Цаашид бид лифтний шалгалтыг цаг тухайд нь хийх болно” гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар ярьжээ. Одоогоор тус байгууллагаас лифтийг ашиглагч байгууллагуудад зөрчлийг арилгах хугацаатай шаардах хуудас өгсөн байна. Мөн шалгалтын явцад ноцтой зөрчил илэрсэн лифтүүдийг хаах хүртэл арга хэмжээ авчээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж