Дагваа буудлагаас айв

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Дагваа буудлагаас айв

Саяхан болж өнгөрсөн үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн Шар айрагны өргөтгөсөн үйлдвэрийн нээлтийн ёслол дээр Их аварга Дагваа хамгийн хамгийны эзэн байлаа. Хамгийн том биетэй нь, хамгийн эелдэг ааштай нь, хамгийн олон зургаа татуулсан нь гээд л… Түүнтэй зургаа татуулахыг хүссэн хүн бүрт их аварга эелдгээр инээмсэглэн бүр зарим хүмүүст зурагчинг хүртэл дуудаж өгөн хамтдаа татуулж байлаа.
Нэг алхаад л поз аван “Сheese”… Харин Дагваа хаалтын ёслолын буудлага эхлэхэд зургаа татуулан догь зогсож байсан ч улам хүчтэй оргилон буудсан ёслолын буудлагад  барьц алдан сандран гүйж байгаа нь тун ч өхөөрдмөөр харагдсан шүү. Аваргыг хүртэл хөөрхөн айлгасан  АПУ компаний ёслолын буудлага сүртэй байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж