Букингемийн ордон руу мэстэй нэвтрэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Букингемийн ордон руу мэстэй нэвтрэхийг завджээ

Их Британийн хатан хааны ордон Букингемийн урд хаалгаар гартаа хүйтэн мэс  барьсан сэжигтэй этгээд нэвтрэхийг завдаад баривчлагдсан байна. Албаныхны мэдээлж буйгаар 44 настай Дэвид Белмар гэгч Букингемийн ордон руу гартаа хутга барин орох гэж байсныг хамгаалагчид зогсоожээ. Энэ үеэр хүн гэмтэж бэртээгүй гэж “СNN”-д мэдээлсэн байна.  Хэргийн улмаас Дэвид Белмар Их Британийн хатан хааны ордонд халдлага үйлдэхээр завдсан хэрэг сэжиглэгдэн цагдаад байцаагдаж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж